ТУНИА МУУТАЙ ТӨГРӨГИЙН ХАНШ МӨД СЭХЭХ ҮҮ?

Aдмин / Эдийн засаг

Улсын эдийн засгийн бие даасан байдлын баталгаа Монгол төгрөгийн ханш сүүлийн 30 гаруй жил улам л суларсаар. Монгол Улсын хувьд 1992 он хүртэл тогтмол ханшийн дэглэмтэй байжээ. Харин 1996 онд Төв банкны тухай хууль батлагдсанаар Монгол Улс зохицуулалттай хөвөгч ханшийн тогтолцоотой болсон. Өөрөөр хэлбэл валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тодорхойлогдох нөхцөл бүрдсэн. Гадаад валют тэр дундаа долларын ханш өссөнөөр төгрөгийн худалдан авах чадвар буурч ханш унадаг.

Өөрөөр хэлбэл гадаад валютын ханшийн өөрчлөлт валютаар худалдан авдаг бүх бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Үүнээс үзвэл валютын ханш өссөнөөр импортын хэрэглээний зардал өндөр болдог.

Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас ийнхүү гадаад валют ханшийн өсөлт төгрөгийн ханшийг байнга сульдааж байдаг ажээ.Манай улсын нийт экспортолсон бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд хүлээж авсан нийт валют болон гадаадаас импортолсон нийт бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд шилжүүлсэн валютын зөрүүгээр хэмжигддэг уг үзүүлэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын алдагдалтай гарч өссөөр байна.

Энэ алдагдал нь импортын бараа, бүтээгдэхүүний огцом өсөлттэй холбоотой юм. Энэ тохиолдолд доллар Монголд ховордож үнэд орох нөхцөл бүрддэг. 2021 оны 5 сард 51 хувьтай байсан гадаад валютын нөөц 2023 онд 42 хувьтай байна.

Нүүрснээс олсон хэдхэн юань, төгрөгийг үзүүтээ эдийн засгийн өсөлтөд тооцон хөөрцөглөж болохгүй. Цаашдын таамагт Хятадын эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр байвал Монгол эдийн засагт ч аюултай. Учир нь 90-98 хувийн хамаарал гэдэг бол үндсэндээ манайд бие даасан эдийн засгийн чадавх байхгүйтэй адил. Төгрөгийн ханшийг тогтвортой барихын тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийн үе шатыг хурдасгах шаардлага тулгарчээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.91] 2023-12-05 09:18:42

2016 онд МАН засаг хүлээж авахад 1$= 1996 төг ЗГ, МБ ны өр 4,3 тэрбум ам дол өнөөдөр 1$= 3435 төг мөн Монгол Төрийн гадаадад төлөх өр 8,5 тэр ам дол товчхондоо Ийм үзүүлэлтэйгээр эрх баригчид Улс удирдлаа?

Зочин [202.9.46.253] 2023-12-05 07:47:00

Халтайсан үнэ цэнэгүй улны төгрөг

Zochin [66.181.161.170] 2023-12-05 06:27:26

Дэлхийн бүх л оронд ханш иймэрхүү байна. Хөрш орос бүр их савлагаатай. Гол асуудал бид өөрсдийн хийж чадах зүйлийг ахиухан хийж эрчимтэй ажиллах л байх. Худлаа гоншигноод яахав дээ

Зочин [202.9.46.126] 2023-12-04 13:38:43

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд төгрөгийн ханш суларч сэхэхгүй байгаа шалтгаан нь 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой юм.

Дэлхийд том том мөнгөн дэвсгэрт байдаг. [66.181.160.107] 2023-12-04 11:49:03

Аргентины шинэ Ерөнхийлөгч нь песо-гоо ам.доллараар солино гээд байгаа. Учир нь песоных нь ханш нь навс унасан. Ийм том улс тэгэж болох юм бол жоохон эдийн засагтай Монгол Улс тэгэж болдоггүй юм уу? Кх! Ядахдаа 70,000 төгрөгтэй тэнцэх 20 доллар буюу евроны мөнгөн тэмдэгтийг үзье дээ. Цаана нь 50, 100 доллар, 50, 100, 200,500 евро гэж байдаг, түүнийг ард түмэндээ харуулж болох уу? Монголбанк аа. Монгол чинь 20-хон долларт хүрдэггүй мөнгөтэй яваад байж болохгүй ш дээ.

Ямар тоглоом бишдээ. [66.181.160.107] 2023-12-04 12:19:31

Чихрийн цаасаар мөнгө хийж тоглож байгаа хүүхдийн тоглоом шиг. Дээд тал нь 20-хон мянган төгрөгийн дэвсгэрттэй, тэр нь дөнгөж 5-хан доллар. Кх!

Г.Энхбаатар [180.149.80.106] 2023-12-04 11:43:46

баялаг бүтээхгүй болхоор тэгнэ үйлпвэрлэгч орон болцгоое

Зочин [103.41.93.136] 2023-12-04 10:55:39

7 жилийн өмнө 1600 байсан төгрөгийн ханшаа 3500 болгож өгсөн эрх баригчиддаа гүн талархал илэрхийлж гавьяаных нь амралтанд үдэж өгвөл ямар вэ иргэд ээ

irgen [103.57.92.27] 2023-12-04 12:00:01

7 jiliin umnuh $-iin hansh3254 bsan bnaa. Hudlaa helehiin tuld hurdan martdag bj blhgui ee

Зочин [66.181.182.216] 2023-12-04 11:38:48

Би том дарга хүн байнаа. Гүн талархал илэрхийлсэнд хариу талархал илэрхийлье. Би гавьяаны амралтад гарах болоогүй ээ..Овоо хэдэн жил байнаа.

Зочин [203.98.76.249] 2023-12-04 10:13:53

сэхнээ хулгайч дарга нараа цаазалж байвал өснө чангарна өндийнөө.

Зочин [202.9.46.126] 2023-12-04 13:39:20

Тэнэг мунхаг ард түмэн нь хүлцэнгүй арчаагүй байсаар байх юм бол яг сэхэж харагдаач.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.