Монгол баг PUBG Mobile-ын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Aдмин / Спорт

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна.

Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж өчигдөр дууслаа.

Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ.

Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарав.

Тэмцээний нийт шагналын сан 3 сая ам.доллар байгаа нь PUBG Mobile-ын оны хамгийн том тэмцээн болгож байгаа юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.