ТӨРИЙН ТӨЛӨӨ ХҮН БҮР САНАА ТАВИХ ЦАГ ИРЛЭЭ
“Төрийн төлөө оготно боож үхэх” хэмээх хэлцийн утга нь улс төрийн хүрээний бузар булайг ганц нэгээрээ шүүмжлээд ямар ч үр дүнгүй байдаг гэх үндсэн агуулгатай. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал эсрэгээрээ хүн бүр оролцогч байж олны хүч оломгүй далай хэмээхийг харуулах цаг аж. Тэнцвэртэй эсэх, төлбөртэй үгүй нь мэдэгдэхгүй маш их мэдээллийн дундуур чухам аль нь шударга ёсны зарчимд нийцэж байгаад дүгнэлт хийх хэмжээний ажиглагч, оролцогч, шүүмжлэгч, хэлэлцэгч байх шаардлага тулгарсаар. Нийгмийн шинжтэй хямралын гол урхаг нь ард түмний сонор сэрэмжгүй байдлыг далимдуулсан авлигач нарын хэт дураараа авирлалд байдаг. Гэтэл жижиг сажиг хов жив эсвэл улс орны ирээдүй хойчид нөлөөлөхүйц чухал асуудал хоёрын ялгааг ангилж чадахгүй хэмжээний сэтгэхүйтэй ард түмэн байвал тун өр өвтгөм.
Зарим үзэл сурталч, нийтлэлч гэж өөрийгөө цоллоогчид ичгүүр сонжуураа гээн Монголчуудыг доромжилж суухдаа огтхон ч гэмшихгүйн цаад шалтгаан нь бид нийгмийн идэвхээ сулруулсны хар гай. Түүхийн турш үндэстнийг өндийлгөж, сэрээж сэхээрүүлэн авч явдаг ёс суртахуун үнэт зүйл гэж бий.
Бид хулгай, худлыг тэвчдэггүй, үнэн шударгууд дуртай. Эр зоригийг эрхэмлэдэг. Цэцэн мэргэнийг биширдэг оюуны бяд өндөртэй ард түмэн. Бидний удмын сангийн өгөгдөл аль талаараа цойлсоор байгааг салбар салбарын олон сайчууд дэлхий дахинд харуулж байна. Гэтэл Монголчуудыг дордуулагч гаднын хүчний далд хүлээсэнд боомилуулж эрх чөлөөний мэдрэмжээ алдаж сул дорой хүлцэнгүй, өчүүхэн худалч хулгайч нар болчих гэж. Төрд үүрлэж түмний баялгийг харьд зувчуулан утсан чинээ амиа хоохойлох өнөөгийн сувдаг түшмэдүүдийн үйлийн үр нь удахгүй хаалгыг нь тогшиход уугуул ухааныхаа чагтагыг үл тасалъя.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.197] 2023-12-25 11:33:55
Мэдрэл ард түмэн мэдлэг боловсролоо сайжруулахаас залхуурч, дандаа нэг жагсаал хийе, эсвэл мундаг хүн гарч ирээд авраасай гэж балай2 юм донгосож сэтгэлээ хуурна. Жагсаагүй биш зөндөө л жагссан, яг юунд хүрэв ээ? Үнэн шударгын төлөө хэлж ярьж гарч ирсэн хүмүүс байгаагүй биш, зөндөө л байсан, бүгдийг баривчилж хорьсон, та нарын хэд нь очоод өмөөрсөн бэ?
Зочин [66.181.178.41] 2023-12-24 19:49:58
Хулгайчуудыг мэдсээр байж тэмцдэггүй, эсэргүүцдэггүй хариуцлага тооцохыг шаардаж жагсдаггүй бол эх орны хөгжил дэвшлийн тухай бодсоны ч хэрэггүй , ээлжилж идсээр энэ улс бүрэн сүйрэх ирээдүйтэй
Зочин [66.181.185.206] 2023-12-24 16:41:06
Ум мээдри мам суухай ум мээдри мам суухай ум мээдри мам суухай ум мээдри мам суухай
Иргэн [66.181.180.239] 2023-12-24 13:12:08
Дэндүү хүлцэнгүй хүмүүс юмаа арай дэндүү муухай хүмүүсийг төрд гаргажээ,наад захын илрэл нь Амарбаясгалан мэтийн новшнууд шударга дүр исгэсэн хулгайч луйварчдын цуглуулсан бүхнийг нь хурааж насаар нь шоронд хатаах хэрэгтэй
Зочин [103.57.93.172] 2023-12-23 13:58:02
Баячууд бол хун , галуу болсон бүргэдийн өндөрт яваа. Тэд бол их овсгоотой хүмүүс юм даа.Бид бол вааг , вааг болсон. Биднийг тэд тоож сонсох ч үгүй.Эх орны хишиг бол тэдний нулимсан шүлсний нулимар төдий ажээ.
Зочин [202.126.89.159] 2023-12-23 11:55:25
400,000,000,000,000 төгрөгтэй тэнцэх мөнгийг улс төрчид нүүрснэс хулгайлсан. Дээрээс нь ЖДҮ, төсөв буюу татвар, гаалийн орлого, Хөгжлийн банк, төрийн сургалтын сан, бүх тендерууд. Хорт хавдар, утаа, ядуурал дээд цэгтээ хүржээ. Цалин тэтгэвэр нь 150-300 ам.доллар, залуучууд Монголоос зугтааж байна, газар шороогоо улс төрчид гадны хүмүүст зарсан юм байна. Дээрээс одоо Монгол Улс 35 тэрбум долларын гададд өртэй болсон. Газрын баялагараа дэлхийн тэргүүн орнуудын дунд явж байгаа боловч тэрийг нь 300/3000 гэр бүл л хүртэж байна. ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ? Харин төсвийн цоорхоог хаах гэж бүх төрлийн татвараа нэмсэн!!!!!!!! 2024 оны сонгуульд цоо шинэ хүмүүс гаргах зам л байна. Эс бөгөөс Монгол дуусах бизээ!!!
300 айлын тавилан сайхаан. Харин бусдынх нь ... [66.181.186.188] 2023-12-23 22:23:52
Тэр 300 айл чинь 1-т, АНУ болон Европт БАЙНГА амьдарч байгаа, Монголд буцаж ИРЭХГҮЙ. 2-т, тэд гадаадад ашиглах ихэнх мөнгөө Монголоос ХУСЧ БАЙНА. 3-т, тэдэнд Монголд тэдний ГАР ХӨЛ болох өчнөөн хамаатан садан, найз нөхөд, нутаг сумынхан байна. Үүнийг Засаг зогсоож ЧАДАХ УУ?
Зочин [66.181.190.116] 2023-12-23 11:33:44
nvvrsnii hulgaich naraa turd gargmaar bn
Зочин [66.181.185.253] 2023-12-22 21:52:44
Довтолгоо хийх гээд байгаа догшин этгээдүүд нь халх монголчууд л юм. АНУ халх монголчуудыг зэвсгийн наймаандаа ашиглаад, халхчуудыг хасгуудын, эрлийзүүдийн ба 2 хөрш улсын эсрэг болгоод байгаа юм. Халх монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт нэхцгээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.
Зочин [139.5.219.188] 2023-12-22 18:20:10
Баячуудад хууль үйлчилдэгүй юмаа төрийн хуулийн дээр гараад суучихсан ард түмэн нохой аятай ёстой нөгөө жингэрийн нохой хуцаж байг гэджг шиг болжээ шоронд орсон нэг нь тусдаа байранд хоол ундаа зөөлгөж идээд ганц хоёр жил болрод гараад ирнэ
Ард [103.212.119.99] 2023-12-22 15:52:59
Хулгайчийг маш сайн шийтгээд байвал хэн хулгай хийхэв дээ.
Зочин [24.126.106.122] 2023-12-22 15:38:40
Дуучин Сэрчмаагийн хужаа нөхөр хүртэл манай нүүрснээс хусаж зараад Вашингтонд нилээд хэдэн хаус эдлэн газар авчихсан тансаг амьдарч байна
У. Ням [202.131.233.11] 2023-12-22 13:33:14
Баячууд гэж юу байсан юм, луйварчин хулгайч нар л биздээ, яасан их шунал, тачаал байдаг юм, ариун цагаан хөдөлмөр зүтгэлээрээ эх орныхоо хөгжил дэвшилд хөрөнгө оруулж байгаа, шудрага үнэнч бизнесменууд зөндөө байна, гэвч тэдний маань төлсөн татварын мөнгийг хулгайчууд хумсалсаар байна, ийм төр засаг гэж ч юу байхав
Зочин [66.181.182.112] 2023-12-22 16:34:59
Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Бүх компаниуд төсвийн мөнгөөр баяждаг ба АНУ-ын бодлогыг хэрэгжүүлдэг юм.
Монголынхоо мөнгийг Монголд нь байлгаач. [66.181.160.14] 2023-12-22 14:51:35
Гадаадруу монголчуудыг чөлөөтэй гаргаж байвал хулгайч, луйварчид Монголын баялгийг гадагшаагаа шилжүүлж зөөгөөд л байна. Харин ЧАНГА засагтай бол энэ үйл явц зогсоно. Ж-нь Орос 2014 оноос хойш гадаадад байгаа олигархуудаа хөрөнгөө авчраад Оросдоо амьдар гэсэн, зарим нь ирсэн. Гадааддаа үлдэе гэсэн орсуудаа тэнд нь хаясан, одоо тэгээд тэдгээр орсууд нь хөрөнгөө англи, герман, италиудад хураалгаж дуусч байна. Монгол Улс нь хөрөнгөтэй хүмүүсээ МОНГОЛД НЬ байлгахын тулд тэдний хөрөнгийг МОНГОЛД НЬ БАЙЛГАХ иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ. Тэгвэл Монголын мөнгө нь Монголдоо үлдэж, гадаадруу урсаад байхгүй, ө.х. нүүрсний хэргүүд гарахаа болино.
Асуудлын гол нь Монголд биш гадаадад л байгаа ш дээ. [66.181.160.14] 2023-12-22 11:27:58
Баячууд чинь авгай хүүхдээ Монголоос ГАРГААД дэлхийн хөгжилтэй улс оронд амьдруулж, тэндхийн иргэншил аваад, Монголдоо хэдийд ч ИРЭХГҮЙ амьдрахаар болоод байна. Та нар үүнийг АНЗААРЧ БАЙНА УУ? Тэгэхлээр тэр хэд чинь Монголоос юм АВААД Л байна уу гэхээс эргүүлээд Монголдоо ЮҮ Ч ОРУУЛАХГҮЙ. Нутгаасаа бол АЛЬ БОЛОХ удаан ба ихээр юм АВАХЫГ Л бодож байна. Монголд байгаа авилгачид, луйварчид бол ЗАВСРЫН дүрүүд, харин хулгай хий гээд байгаа хүмүүс нь тэр ГАДААДАД ГАРЧИХСАН монголчууд л байгаа ш дээ. Үүнийг л сайн ойлгооч.
Зочин [202.9.46.16] 2023-12-22 12:48:15
Баячууд монголын өрийн таазийг тултал өсгөж бүх баялгийг урагшаа зөөж дуусгаад дараа нь монголоос гэр бүлээрээ зугтааж гадаадад бүрмөсөн амьдрах болно.
зочин [66.181.187.172] 2023-12-22 10:56:46
Улсын өмч хөрөнгө баялагт шуналтаж өлөн царайлсан хулгайч луйварчид хоолны үлдэгдлийг долоогчийн эсрэг нам харгалзахгүй тэмцэгч МАНын дарга ЕС ыг буруутгах шудрага үнэнд нийцэхгүй
Зочин [202.9.40.173] 2023-12-22 12:36:03
Манын дарга чинь өөрийнхөө хажуу бөөрөнд байгаа хулгайч нараа ил гаргаж ирхээс нааш шудрага ёс хулгай авилгатай тэмцэж байна гэж ярих нь жүжиг тоглож байгаатай адилхан. 14 тербумын казиночидн нүүрсчид Мөнхбат Сү Батболд Амарбаясгалан Хүрэлбаатар Сумъяабазар Тогтохсүрэн БЗС-аас хуссан Б.Энхбаяр Энхамгалан гэх мэт нөхдүүддээ сугалаад гаргаад ир. Тэгвэл үнэнд нэг алхам ойртоно.
ИХАБИИ [66.181.167.254] 2023-12-22 09:49:45
ЭНД БИЧСЭН ШИГ МОНГОЛЧУУД ХУЛГАЙ, ХУДЛЫГ ТЭВЧДЭГГҮЙ, ҮНЭН ШУДАРГУУД ДУРТАЙ,, ЭР ЗОРИГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ , ОЮУНЫ БЯД ӨНДӨРТЭЙ ЮМ БОЛ ЯАГААД ИЙМ ХОГИЙН АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БЭ ? ЯАГААД ХЭДХЭН ЛУЙВАРЧИДЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАЧИХААД АЛИЙГАА АЛДАЖ БАЙГАА ЮИ БЭ ? ЯАГААД АВИЛГЫГ, УЛСААС ХУЛГАЙ ХИЙДЭГ ЯВДЛЫГ НИЙГЭМД БАЙДАГ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛГОЧИХСОН ВМ БЭ ?
Зочин [202.9.46.252] 2023-12-22 10:40:03
Яагаад гэвэл орк монголчуудын 90%-д нь эх орноо хөгжүүлэх ёс суртахуун байдаггүй.