С.Амарсайхан: “Эрдэнэс Тавантолгой“ компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд хувьцаа өгөх нь хоёр талын ашигтай. Нэгдүгээр байгалийн баялгаас хишиг хүртэж, иргэдийн төлөөлөл ТУЗ-д суух ёстой. Одоо хэчнээн иргэдийн төлөөлөл байна вэ, ногдол ашгаа хэзээ олгох вэ? 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг сайдын үед иргэдэд хувьцааг мөнгөөр тараасан. Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хувьцаа хэвээр байгаа юу?

Шадар сайд С.Амарсайхан: 2021, 2022 онд ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хуваарилах ажлыг судалж, арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

2012 оноос хойш төрсөн болон 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд ЭТТ-н хувьцаа эзэмшүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаа эзэмшээгүй байна. Нийт иргэдэд уг компанийн 34 хувийг иргэн бүрд тэгш эзэмшүүлнэ. ЭТТ компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно гэж ойлгох хэрэгтэй.

ЭТТ компанийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр, мөн харьяат иргэн бүр ижил тэгш эзэмшинэ. Баялгийн сангийн тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалын сангаар дамжуулж, орон сууц авах, эрүүл мэнддээ зарцуулах, эсвэл хуримтлал нь өсөх боломжуудыг тусгасан. Оны эцсийн аудитын тайлан гарсны дараа Баялгийн сангаас хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилахыг шийднэ.

Харин ЭТТ компанийн ногдол ашгийн тухайд 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон Сайн хувьцаагаар хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж олгох юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.191] 2023-12-25 12:47:03

Шаал худлаа сонгууль дөхөөд л шоудаад бна даа тийм сайн юм бол 10 жилийн хувьцааны ашгийг нь нэгмөсөн олгох бүх хүмүүсийг үлдээлгүй хувьцаа эзэмшүүлээд жил бүр ашгийг нь хүртээдэг болохгүй л бол хэн ч та нарт одоо итгэхээ өнгөрсөөн ашиг өгдөггүй худлаа хувьцаагаар хуураад сонгуульд гарах бодолтой бол энэ намын генсек усан тэнэгээ харуулж байгаа явдал шүү

ЗОЧИН [202.126.88.212] 2023-12-25 09:36:07

ХУЛГАЙЧУУД НЬ ХУВААЖ ИДЭЖ БАЙХЫН ОРОНД ИРГЭДЭЭ ХАДГАЛАЖ БОЛГОХ ХЭЛБЭРЭЭР ТАРАА

ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-25 07:45:57

24 ОНД ӨГНӨ ГЭНЭЭ. ТЭР ҮЕД ЭНЭ ХОГ ЗАСАГТ БАЙХ УУ. ҮГҮЙ Л БОЛОВУУ ДАА. АРД ТҮМЭН ЯДУУРЧ, ЗОВЖ ЗҮДЭРЧ, ТУЙЛДАЖ ЦӨХРӨНГӨӨ БАРЖ БАЙНА. МАН-ын ЭНЭ МЭТ БАЯЧУУЛ ХАГАРТЛАА БАЯЖААД БОГД УУЛАНД ТАНСАГ ХАРШИД, ХЭДЭН ГА ТОМ ХАМГААЛАЛТТАЙ ХАШААНД ТАРВАЛЗААД ХЭЛЖ БУЙ НЬ ЭНЭ ХООСОН АМЛАЛТ, ШОУ. ИЧИЖ АМЬДАР ХОГОО.

зочин [66.181.189.213] 2023-12-25 00:42:48

Сонгуулийн жилд үү? Сонгуулийн шоу юмуу?

Х [202.55.188.104] 2023-12-24 14:50:21

Энэ зүйл нь сонгуулийн шоу дараа нь өр битгий байгаасай

Зочин [103.57.92.81] 2023-12-24 11:33:31

Гурван жил БЕТ тавьж, нууж байгаад өөрсдөө иднэ. Сонгуулийн жил учиргүй сайн хүн болж жүжиглэнэ.

Зочин [202.126.88.216] 2023-12-23 17:45:19

1072 хувьцааг хуураад авчихсан өндөр настангууд яах болж байна ахмадууд 1072 хувьцаагаа буцааж авъяаа гэсэн олон ахмадууд байна энийг яаж шийдэх юм бэ

Зочин [202.126.88.188] 2023-12-23 11:10:08

Луйварчинг уулын урамшуулалыг төлүүл

Зочин [66.181.176.50] 2023-12-22 20:29:43

Ашгийг нь өгөх хэрэгтэй тэгэхгүй бол томчууд хуваагаад идчихнэ. Хэд байсан ч авах хэрэгтэй гэж бодож байна

Зочин [139.5.219.42] 2023-12-23 20:24:15

Зөвөө

Зочин [103.11.192.46] 2023-12-22 12:31:03

Сонгуулийн өмнө мөнгө тараах нь дээ сданууд. Өөр чадах юм байх биш. Ингэж хэнд ч хэрэггүй хэдхээн төгрөг тарааж эдийн засгаа ард түмнээ чдаваргүй болгож угжиж байхаар ганц дулааны цахилгаан станц бариад Уб хотоо өргөтгөх талаар арга хэмжээ ав л даа сда. Үнэхээр арчаагүй хар лалрууд юмаа. Тэр богд уул энэ тэрээ 2-ч газар нүхлээд урагшаа нүхэн гарц гаргаад утаа униар сарниулах юмнуудаа хий л дээ. Арчаагүй хар лалрууд. Мөнгө тарааж санал авч төсвийн мөнгө тендер нэрээр шаахаас өөр шид алга. Ядаж үлдэх, энэ улсад хэрэгтэй ганц ч гэсэн юм хийцгээ л дээ.

ЗОЧИН [202.126.89.191] 2023-12-22 12:16:48

хоосон хувьцаагаар сонгуулийн өмнө ард түмнээ хуурах гээ юу нийт 10 жилийн хувьцааны ашгийг нөхөж олгох хэрэгтэйштээ өөрсдөө болохоор хэдэн их наядаар л идэцгээгээд байгаа биздээ 10 жилдийн хувьааг жил бүрийн 2500 000 төгрөгөөр тооцож өгөх хэрэгтэй тэгэхгүй бол ард түмэн сонгуулиар бослого гаргахад хүрнэ шүү

Зочин [202.55.191.130] 2023-12-25 11:30:02

тийм шүү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.