БАЯРААС БАЯРЫН ХООРОНД ҮНИЙН ХӨӨРГӨДӨЛД ДАРЛУУЛСАН МОНГОЛЧУУД

Aдмин / Эдийн засаг

“Монголын эдийн засаг сэргэж байна. Өсөлттэй гарлаа. Төсвөөс одоо л үр ашгаа хүртэх цаг боллоо” гэх ЗГ-ын өнгөн дээрээ сүржиндүү бодит байдал нь даржин мэдэгдлүүдийн цаана өргөн хэрэглээний хэт үнийн өсөлтийг хазаарлах бодлого дутагдаж байна. Бизнесийн орчны хөгжил тун муу байгаагийн цаана татварын дарамт байдаг. Татварын бодлого тун бүдүүлэг буюу бараг л алба гувчуурын дайтай. Ийм байхад чөлөөт зах зээлийн зарчмаараа авлигалын асар өндөр хана хэрмийг даван ард иргэдэд эдийн засгийн үр өгөөж наалдах нь үлгэр шиг л санагдах.

Монголчууд ч баярлах эрхтэй учраас хэд гурван төгрөгөөрөө баярын бэлтгэлээ базаасаар сарын хэрэглээний мөнгөө хуу үрцгээж өнөөх мөнгөний урсгал явсаар Хятад улсын Эрээний бараагаар солигдож үр дүнд нь бидний хүч хөдөлмөрийн хөлс, баялгийн хэлтэрхий гадаад зах зээлийн валют бүрдүүлэлтийн тодорхой хувь болоод дуусдаг.

Монголдоо наалддаг юу ч үгүй. Ийнхүү баяр завсарлах хэдхэн долоо хоногт үнийн өөрчлөлтүүд байнга савлагаатай. Шатахуун хомсдож дэлгүүрүүд барааныхаа үнийг тэнгэрт тулгаж байж шархаа нөхөхөөс өөр аргагүй байдал бий болсон. Ийм үед төр засгийн зүгээс цалин нэмдэг харалган бодлогоосоо татгалзаж иргэдийн амьжиргаанд нэмэртэй хөнгөлөлттэй зээл, уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх ёстой ч энэ тухай бодож байгаа нэг ч түшээ байхгүй бололтой.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.199] 2024-01-04 21:59:33

Гадагшаа өрсөлдөж чадахгүй, бие биесээ л шулж амьдрах юм даа!’!

Галсан мээрэнгийн авгай гэж шаал өөр хүн байхгүй юу. Кх! [66.181.160.54] 2024-01-04 15:40:36

Баяр олондоо биш. Цөөхөн монголчууд аль нэг ашигтай бизнес эрхэлье гэхлээр ЦӨӨДӨӨД урьд хойд хөрштэй өрсөлдөх чадваргүй байна. Махны консервоор бодье. 3,5 сая лааз махан консерв үйлдвэрлэе гэхэд бид дотооддо үйлдвэрлээд идэчихнэ. Харин үүнээс илүү 35 сая лааз үйлвэрлэчихлээр түүний ихэнхийг гадаадруу экспортлох болно. Хаанаас 35 сая будсан лааз олох уу? ХЭНД, ХЭНЭЭР ДАМЖУУЛЖ гадаадруу борлуулах уу? Яг үүнтэй адил малын арьс шир яс борлуулах, сүү цагаан идээ экспортлох, ноос ноолуур гаргах асуудал байгаа. Дотооддоо хэрэглэх амархан, харин үй олноор нь үйлдвэрлэж гадаадруу үй олноор нь борлуулж экспортлох нь ШААЛ ӨӨР түвшний асуудал.

Иргэн [192.82.92.14] 2024-01-04 12:58:21

Монголын баяр дэндүү олон.

Зочин [202.126.88.225] 2024-01-04 12:18:20

Хүнсний захууд, хүнсний дэлгүүрүүд, сүпер маркетууд арай л хэтэрхий үнээ нэмж байнаа үүнийг яавал дээр вэ яаж зогсоох вэ нийслэлийн ШУДРАГА өрсөлдөөн хэрэглэгчийн газар гэж байдаг уу хаана байнаа ажлаа ээ зүгээр л иргэдийн амьжиргааг наймаачид үгүй хийж байна шүүдээ

Иргэн [139.5.218.23] 2024-01-04 16:05:44

Яг үнэн


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.