Хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна

Aдмин / Хууль

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж буй.

Энэ хуулийн өөрчлөлтүүд:

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.

Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд 2 хувиар;
  • Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40 хувиар
  • Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бусад хуулийн өөрчлөлтүүдийг унших бол энд дарна уу.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.97] 2024-01-07 21:13:37

ҮСРЭЭД 20 БАЙХАД Л БОЛЫШД, ДАВАРЦАН ДЭЭРЭМЧИД

зочин [66.181.183.199] 2024-01-05 23:41:12

Сугалаа гэдэг энэ луйврыг хэзээ болих вэ? Эгэл жирийн иргэд энэ сугалаанаас юу ч хождоггүй биз дээ?

Зочин [103.57.94.29] 2024-01-05 14:40:14

Нөат гэдэг чинь аль улсад байдаггүй дээрэм. Сугалаа нь луйвар. Сугалааны хонжвороос татвар авна гэдэг доромжлол

Зочин [66.181.161.186] 2024-01-05 14:32:26

40 хувь гэдэг чинь дээрэм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.