Галт зэвсэг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
Галт зэвсэг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалыг та бүхэнд хүргэе. Өргөдөл /ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд гэж... хоёр тал хүсэлт бичиж Иргэний үнэмлэх, Галт зэвсгийн гэрчилгээ конандуулж нотариатаар батлуулсан байх/
Галт зэвсгийн гэрчилгээ хамтран эзэмших иргэн нь:
-2X3 хэмжээний зураг 3 хувь /одоо үеийн/
-Иргэний үнэмлэхийн хуулбар /эсвэл лавлагаа/
-Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл лавлагаа/
-Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс а/33 маягтын дагуу/
-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар
ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн утас: 70190092
Эх сурвалж: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв
Сэтгэгдэл