УЕПГ: Гэр бүлийн хүчирхийллийн 70 гаруй хувь нь согтуугаар үйлдэгджээ

Aдмин / Хууль

Улсын ерөнхий прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2023 оны III улирлын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд 197 мянга гаруй зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 21 мянга буюу 10.7 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнх буюу 81.8 хувь нь Нийслэлд, 18.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, орон нутагт Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн гомдол, мэдээлэл хамгийн их байжээ.

Нийт шалгагдсан гомдол, мэдээллийн 84.8 хувийг хохирогч өөрөө, 5.2 хувийг нь бусдаар дамжуулан өгсөн байгаа бол 9.3 хувь нь хөрш айл болон хүчирхийллийн талаар мэдсэн хүн, 0.8 хувь нь эмч, багш, нийгмийн ажилтан зэрэг албан тушаалтнаас өгсөн дуудлага, мэдээлэл байна. Энэ төрлийн зөрчилд 26-45 насныхан хамгийн их холбогдсон байгаа бол дийлэнх нь эрэгтэй, бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс байна.

Хохирогчтой хамаарал бүхий байдлыг судлахад нөхөр 5374, эхнэр 557, эцэг 409, эх 105 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байжээ. Мөн зөрчилд холбогдогчдын 70 гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь судалгаагаар тогтоогдсон байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.