Э.Бэхбаяр хоёр жилийн дараа том дэвжээнд зодоглож түрүүллээ

Aдмин / Спорт

WW буюу олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиож буй, 2024 оны эхний том тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод үргэлжилж байна. 2024 оны зуны олимпын наадмын эрхэд нөлөөлөх дэлхийн чансааны тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр алтан медаль хүртлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон тэмцээнд оролцоогүй Э.Бэхбаяр эрэгтэй -61 кг жинд Украины Андрий Желепийг 9-2 харьцаагаар ялж олныг гайхуулав. Тэрээр Азербайжан, Пуэрто Рикогийн тамирчдыг ялж финалд хүрсэн.

Харин эмэгтэй -50 кг жинд барилдсан Долгоржавын Отгонжаргал Туркийн Эвин Дэмираныг ялж хүрэл медаль хүртэв. Тэрээр хагас шигшээд Хятадын Жичи Фенд 12-2 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Хорватыг монголын гурван бөх зорьсон ба эмэгтэй -68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа өнөөдөр барилдана.


Сэтгэгдэл

Хэмээ [66.181.187.214] 2024-01-12 14:50:45

Амжилт


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.