Мөсөнд авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомд түрүүллээ

Aдмин / Спорт

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд боллоо. Тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцож, Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж авлаа. Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцож, Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл

Зочин [103.41.93.219] 2024-01-15 16:14:23

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.