МАН: ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ЗӨРЧИХ…

Aдмин / Улстөр

Хүний жам ёсны эрхийн тухай ойлголт улам алсарлаа. Ужигт тогтолцооны гажиг улам эрчээ авч буйн илэрхийлэл гэгдээд буй нийгмийн бурангуй, бурууг үнэнээр нь шүүмжилсэн олон нийтийн төлөөллүүд эрүүгийн хуулиар зүйлчлэгдэж, зөрчлийн хуулиар залхаагдана. Саяхны жишээ гэхэд сэтгүүлч Өнөрцэцэгийг баривчлан хорьсон асуудал нь нэг талаас шүүхийн шийдвэргүй шоронд хорьж хүний эрхийг зөрчих хэлбэрийн бодит жишээ төдийгүй сүүлийн үеийн үйл ажиллагаануудаас харвал хуулийн байгууллага хэн нэгний заавраар буюу хууль завхруулалтын нэг хэсэг болж хувирав уу гэх хардлагыг лавшруулах шинжтэй болж эхэллээ гэмээр сэтгэгдлүүдийг олон нийтийн зүгээс бичиж байгааг харж болохоор байгаа аж.

Сэтгүүлчийг олон төрлийн гэмт үйлдлүүдээр нэгэн зэрэг яллахаар завдах ба тэдгээртэй ажил мэргэжлээрээ холбогдсон заримыг ч дуудахдаа ямар хэргээр байцаахаа хэлэхгүй байх эсвэл гэрт нь очиж байцаана гэх агуулгаар хандсан талаар нэр бүхий сэтгүүлчид бичицгээж байна.

Судалгаагаар ажил мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан хууль ёсны эрхээ хамгийн ихээр зөрчүүлдэг нь сэтгүүлчид гэнэ. Ингэхээр чөлөөт нийгмийн цонх болсон сэтгүүлчид мэргэжлийнхээ эзэн болж нэр төртэйгөөр ажлаа хийх бололцоо үлдэх үү? Хэдий аль нэг хуулийн этгээдийн хууль зөрчсөн үйлдэлд нь буруутган шүүхээр хэлэлцэж гэм буруу нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой ч энэ асуудал явцуу чиглэлтэй улс төржилтийн нөлөөнд орвол эрсдэл нь хэд дахин их юм. Үндсэндээ хүний эрхийн зөрчил гаргаж байгаад хэн голчлон оролцогч вэ гэдэгт хариулт тун ил.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.210] 2024-01-17 00:07:00

Бүтэн өдөр Улсын Их Хурлын чуулганг үздэг иргэд байгаа шүү. Санал хураалтыг нь бас хардаг шүү. АН-ынхан Ардын намын санаачилгуудыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө Улсын Их Хуралд дийлэнх болохоороо нөгөө Ардын намын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлдэг юм. АН-ынхан өөрсдөө ямар ч тууштай бодлогогүй этгээдүүд юм.

Зочин [203.98.76.249] 2024-01-16 10:07:44

хуульч шүүгчидээ гадны хүнээр ажиллуул.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.