Б.Атарбаяр олимпын эрх олгох тэмцээнийг дэнсэлнэ

Aдмин / Спорт

Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр ирэх сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-нд үргэлжлэх олимпын эрх олгох тэмцээнийг шүүхээр болжээ.

Тэрбээр өнгөрсөн жил эмэгтэй боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шүүгчээр ажилласан туршлагатай. Түүнчлэн боксын Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) цолтой. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас 91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм

Сонирхогчдын боксын төрлөөр "Парис 2024" олимпын эрх авах тивийн тэмцээнүүд дууссан. Тивээсээ эрх авч чадаагүй боксчдыг эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй. Үүний нэг нь Италийн Буста Ацизод болох эрх олгох эхний тэмцээн юм.

Энэ тэмцээнээр нийт эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчин эрх авна. Жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорих тийзээ авах юм.

Харин эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.