Газын зурваст амиа алдсан иргэдийн тоо 25 мянгад хүрснийг зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Ням гарагт Палестины эрүүл мэндийн яам амиа алдсан иргэдийн тоо 25 мянгад хүрснийг зарлалаа. Сүүлийн 24 цагт Израилын дайралтаар 178 хүн амиа алдсан байна. Тодруулбал, Израилын арми ням гарагт Хан Юнис дэх төв эмнэлгийн ойролцоо том хэмжээний цэргийн ажиллагаа явуулсан аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Газрын зурваст амиа алдсан энгийн иргэдийн үхэлд Израилыг буруутгав.

Тэрбээр Уганда улсын нийслэлд болсон G77+Хятадын дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр "Намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойших хугацаанд хамгийн олон энгийн иргэний аминд хүрсэн нь Израилын арми байлаа" хэмээн хэлсэн байна.

НҮБ-аас Газад 2.3 сая хүний дөрөвний нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байгааг мэдээлсэн бөгөөд дайны улмаас хамгийн том хохирол амсаж байгаа нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байна гэжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт бүлэглэл Израил руу довтолж, 1200 гаруй хүний аминд хүрсэн. Түүнчлэн 250 орчим иргэнийг барьцаандаа авсан юм. Талууд арваннэгдүгээр сард долоон өдрийн хугацаатай галаа зогсоож, Хамас бүлэглэл барьцааны зарим иргэнийг нутаг буцаасан бөгөөд хариуд нь Израилын тал шоронд нь хоригдож буй палестинчуудыг сулласан.

Эх сурвалж: Aljazeera


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.18] 2024-01-22 13:03:10

Палестины удирдагчид байнга израйлыг өдөөн хатгаж газын зурвасаа бөмбөгдүүлдэг. Бөмбөгдүүлсэнийхээ дараа Америкаас буцалтгүйгээр тусламж авдаг. Тэр тусламж нь газа хотын иргэдийн гарт очдоггүй. Тэр тусламжаар ХАМАС-ын толгойлогч нар бахрейнд тансаглаж суудаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.