Г.Хишигсайхан марафоны Азийн аваргад түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо

Aдмин / Спорт

Энэ сарын 21-нд Хонконгт Азийн 19 дэх удаагийн марафон гүйлтийн тэмцээн болж эмэгтэйчүүдийн ангилалд гүйлтийн Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) Галбадрахын Хишигсайхан түрүүлэв. Г.Хишигсайхан 2:33:50 цагийн амжилтаар тивийн тамирчдаа манлайлав. Түүний ард Киргизийн Сатарова Гүлшаной, БНХАУ-ын Ли Ен Мэй нар медалийн тавцанд гарчээ. Олон улсын "Стандарт Чартеред" компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хонконгийн марафон тэмцээн болон Азийн АШТ цугтаа явагдсан бөгөөд Г.Хишигсайхан нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлсэн билээ.

Шар тивийн тэмцээнээс өмнө нь зөвхөн эрчүүд медаль авч байв. Тодруулбал гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алт, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Эрэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн Ман Синх 2:14:19 цагаар хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосноор тивийнхээ аварга болсон хоёр дахь энэтхэг гүйгч боллоо.

Хонконгийн марафонд нийт 76 мянган хүн оролцсон. Тэмцээний үеэр зүрхний шигдээсээр нэг хүн нас барсан болохыг албаныхан мэдээлэв. Ази тивдээ томоохонд тооцогдох Хонконгийн марафон сүүлийн жилүүдэд цар тахал, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм өргөн хүрээнд болоогүй билээ.

зураг


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.24] 2024-02-07 00:25:19

Mundag hun bna


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.