Түлэнхийн төвд 14 хүн хүргэгдэн ирснээс биеийн 80-90 хувь нь түлэгдсэн таван хүн эрчимт эмчилгээний тасагт байна

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гарсан гал түймэртэй холбогдуулан Түлэнхийн төвөөс мэдээлэл өглөө. Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс дөрвөн иргэн анхны тусламж аваад буцсан байна. Харин таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн 80-90 хувь нь түлэгдсэн буюу III-IV зэргийн түлэгдэлтэй биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэдгийг Түлэнхийн төвөөс мэдээлэв.

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй гэв. Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба нийт түлэгдэж ирсэн иргэд бүгд эрэгтэй, 19-50 гаруй насны хүмүүс ба бага насны хүүхэд түлэгдээгүй юм байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Ts.Enhtamir [59.153.87.15] 2024-01-29 20:50:17

Маш аймшигтай зүйлс болжээ түлэгдсэн хүмүүс нь амьд байгаасай хурдан эдгэрээсээ гэхдээ бид энэ хэцүү эрүүл мэндийн асуудлуудыг яах вэ??? Яав л энэ эрүүл мэндийн салбар бүрэн дүүрэн дэлхий нийтэд нийцсэн чадварлаг техник хэргэслэлтэй байх юм болоо ?? энэ асуудлыг яг эрүүл мэндийн салбарыг шинэчлэн зохицуулж чадах хүн нь эрүүл мэндийн салбарын өөрөө ажилаад туршлагатай болсон хүн зохицуулж чадна гэж бодож байна аа.

A.Naranbat [59.153.87.15] 2024-01-29 20:49:15

эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байна аа үнэхээрийн дутмаг байгаа шүү манай эмчнар яахав чадлаараа хичээж байгаа байх гэхдээ тоног төхөөрөмж гэх мэт шаардлагатай зүйлс хангалттай сайн байвал олон хүний амийг аварна гэж бодож байна одоогийн энэ улс төрчид хийж чадахгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс гарч ирээд эдгээр асуудлыг зохицуулах хэрэгтэй.

Иргэн [59.153.86.144] 2024-01-25 08:22:21

Яааралтай Солонгос явуулмаар юм даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.