Ардчилсан намын сунгаанд Конгрессын гишүүн Д.Филлипс тэргүүлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Мягмар гарагт Нью-Хэмпширт болсон Ардчилсан намын анхан шатны сонгуульд одоогоор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дин Филлипс тэргүүлж байна гэж The New York Times сонин мэдээлжээ. Тэрбээр санал хуудсын 22 хувийг тоолсны дараах байдлаар 21 орчим хувь, харин Америкийн зохиолч Мариан Уильямсон 4 орчим хувийн санал аваад байгаа бол намын идэвхтнүүдийн 72 гаруй хувь нь анхнаасаа саналын хуудсанд нэр нь бичигдээгүй байсан нэр дэвшигчдэд саналаа өгсөн байна. Яг хэнд санал өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Улиран сонгогдохын тулд намын доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены нэр мөн саналын хуудсанд бичигдээгүй ажээ. Үүний шалтгаан нь Ардчилсан намын Үндэсний хороо болон Нью-Хэмпшир дэх Ардчилсан намын хорооны удирдлагуудын хоорондын санал зөрөлдөөнтэй холбоотой.

Нью-Хэмпширийн анхан шатны сонгууль нь АНУ-ын энэ оны сонгуулийн мөчлөгийн анхных нь юм. Нью-Хэмпширийн сунгаа нь тус улсын зүүн хойд нутгийн сонгогчдын санаа бодлыг илэрхийлэгч нэг ёсны барометр болж байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Big Data [146.70.111.146] 2024-01-26 01:11:45

Перехватим клиентов у ваших конкурентов c сайта за 1 день с гарантией результата! Современные инструменты Big Data позволяют узнать кто посещал сайты конкурентов или звонил им на телефон, чтобы работать именно с этой горячей аудиторией в режиме реального времени лиды от 25 рублей. можем предоставить под прозвон или разослать SMS/MMS/Viber от 3,6руб 100% легальный метод адекватная цена. договор. сайт https://bigdata.popupbiz.ru телеграм канал t.me/bigdatapopupbizru телефон +79529082087 почта bigdatabiz@mail.ru

Алёна, редактор онлайн-журнала [146.70.111.146] 2024-01-25 19:01:41

До конца января размещаем статьи на платформе Хомиус https://homius.ru/ с ОГРОМНОЙ СКИДКОЙ. Это ограниченное предложение, очень хотели бы про вас написать. Статьи пишем по популярным запросам, например, "Как выбрать постельное белье", "3 главных причины купить сушильную машину", "Что лучше - ламинат или кварцвинил", "где купить телевизор по выгодной цене" и многое-многое другое. В такой статье мы упомянем ваш бренд и его ключевые преимущества. Все это стоит лишь 17 тыс рублей. Напишите мне сейчас (ссылку на свой телеграм приложила), обсудим возможную тему статьи t.me/alenadomeo

З [103.57.93.252] 2024-01-25 00:10:14

Трамп гэж дайн хийх бодолтой өвгөнийг солих нэр дэвших нт АНУд зөв. Тэгэхдээ ану аьах мгүй ээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.