Г.Наранцэцэг Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

  • Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалын Гран При эхэллээ
  • Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При Одивелас хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Г.Наранцэцэг "С" хэсгийг тэргүүлж барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израилын Тамар Малча, дараагийн шатанд Колумбийн Эрика Лассо нарыг ялж шөвгийн наймд шалгарсан.

Харин шөвгийн наймд Японы Хикари Ёшиокад ялагдсанаар дагаж барилдахаар болсон ба Сербийн Андреа Стоядинов, Хойд Солонгосын Су Сон Жон нарыг ялж медалийн тавцанд зогссон юм.

Тус жинд Японы Хикари Ёшиока нутаг нэгт Кано Мияакиг ялж алтан медаль хүртэв.

Дэлхийн 90 орны 624 тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын 16 тамирчин зорьсноос эхний өдөр 7 бөх зодоглосон. Тэднээс эрэгтэй -66 кг жинд Ёндонпэрэнлэйн Басхүү шагналт 5-р, Баттогтохын Эрхэмбаяр 7-р байрыг эзэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.210] 2024-01-27 15:45:12

Барилдаж байхдаа шиврээрээ ухаан алдуулаач ээ!

Зочин [202.126.89.66] 2024-01-27 20:47:54

Ухаан алдуулах хэмжээний шивэртэйг нь мэдэж байна гэхээр их л ойр дотных нь хүн байх нь дээ, одоо ингэж байхаар явахад нь сайн захиад явуулахгүй дээ, кк

Зочин [66.181.176.27] 2024-01-27 20:40:47

Хаха, уг нь санадаг л санаа, химийн зэвсэг хэрэглэсэн гээд хэл ам болдог юм болов уу, хориотой мэхэнд тооцогдох уу

Зочин [119.18.3.79] 2024-01-27 19:05:27

Дэн дун ч гэсэн Гэрийнхээ туршлагаас хуваалцаж байгаа нь сайхан юм аа

Зочин [119.18.3.79] 2024-01-27 18:57:51

Бусдыг өөрийнхөө эгч дүү нар шиг байдаг гэж бодохоо болио


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.