Монголын цаначдаас өнөөдөр Т.Өсөх-Ирээдүй шилдэг нь байлаа

Aдмин / Спорт

Солонгосын Канвон хотноо болж буй залуучуудын өвлийн IV олимп өндөрлөхөд хоёр хоног үлдэж байна. Гүйлтийн цанын тэмцээн Alpensia Biathlon Centre-т болж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 7.5 км-ийн уралдаан өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаанд манай улсаас хамгийн өндөр амжилтыг олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй үзүүллээ. Тэрбээр үндсэн зайгаа 20:51.9 минутын амжилтаар 22 дугаар байранд оржээ. Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүйгийн хувьд өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас гурван алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм. Тэгвэл манай шилдэг залуу цаначдын нэг А.Хүслэн 22:01.7 минутын үзүүлэлтээр 42 дугаарт бариалав. Энэ төрөлд 79 тамирчин гараанаас гарахад Германы Якоб Элиас Мох 19:47.2 минутаар түрүүлж, Канвоны олимпын хоёр дахь медалиа өөрийн болгов. 17 настай энэ тамирчин өчигдөр болсон спринт уралдаанд тэргүүлэгчээс 0.33 секунд хоцрон дэд байрт орсон юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаанд 78 уралдахад манай тамирчин Н.Нандинцэцэг Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46, Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49 дүгээрт жагслаа. Сонгодог тэшилтийн төрлөөр гараанд гарсан 78 тамирчныг Финландын Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.

Манай цаначид маргааш амрах бол нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нд 4х5 км-ийн холимог буухиа уралдаанд өрсөлдөх болно. Ингэснээр залуучуудын өвлийн олимпын тэмцээн уралдаан албан ёсоор өндөрлөх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.