“Парис-2024” олимпын эрх олгох хүндийн өргөлтийн тэмцээнд 14 тамирчин оролцоно

Aдмин / Спорт

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно.

“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүд:

  • 49 кг-ын жинд Б.Тунгалаг
  • 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир
  • 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул
  • 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл
  • 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг
  • -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө.

Эрэгтэйчүүд:

  • 61 кг-д М.Очир-Эрдэнэ
  • 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал
  • 81 кг-д С.Цэнгүм
  • 96 кг-д Б.Цолмон
  • +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэл хэр хангагдаж буйтай танилцаж "Спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээгээрэй” хэмээн захив.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байжээ.

Эх сурвалж: БТСУХ


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2024-01-31 22:17:14

hamag medaliig ni abaad ireerei!!!!ta nar chadna....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.