Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай ЗАРЛИГ гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай ЗАРЛИГ гаргаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.
ЭНЭ ХҮРЭЭНД:
- Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,
- Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
- Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,
- Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.
Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.
2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.
1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;
1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;
1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;
1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;
1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;
1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.
Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.
Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.
Сэтгэгдэл
АРД [66.181.182.203] 2024-02-05 11:39:23
Зарлигтай,зарлиггүй ард түмэн өв соёлоо хичээн жил коммунизмд дэвслүүлсэн ч уламжлан хөгжүүлсээр л яваа шүү
Зочин [202.126.88.64] 2024-02-02 19:48:44
Jdu lex anil zoxlon baiguulagch te neg
Зочин [203.98.76.249] 2024-02-02 15:05:37
шорондоо хэвт анод банк дапууруулж мөнг цохьсон 15 хүн алсан гээд балаг ял нь тодорхой байна
Mongol [212.95.5.135] 2024-02-01 23:34:21
Ene nuguu Kofi Anand tai uulzdag teneg hun mun baina sdee! Hahahaha. Ene hun Morin huuriig medehuu? Ene medehguiee? Jinhen 3 Angiin Bolowsroltoi hun bn leesd. Yaj yawaad ene suudald suuchihwaa.
Зочин [118.222.147.253] 2024-02-01 22:48:47
Энэ лалар гадаадад төсвийн үрж зугаалах эсвэл соцзмын үлдэгдэл медаль гардуулах утгагүй хэнч хэрэггүй зарлмг гаргахаас өөр ажил мэддэггүй үхэж бөйсан пмздаа, энэ улс орон сөнөж мөхлөө, өрөнд бариулж дууслаа, утаа түгжржл авилга хээл хахууль өвчин эмнэг 3 хан сая хүнийг ингэж амьдруулах гэж дээ
Нэргүй [174.204.65.72] 2024-02-01 22:31:10
Оймстой нь жирэмсэн эх өвөл гадаа гаргасан болж нэг засгийн газар огцорч байлаа
Erka [66.181.185.19] 2024-02-01 19:18:10
Huukee oor hiih um alguu erguu dagzaa hunee negt tabiachee hun b.gui bol ter bum mod morin huuraar yah um estoi medrel nobsh umaa
Иргэн [66.181.181.166] 2024-02-01 19:03:19
Энэ мунхаг тэрбум мод ,хүнсний хувьсгал ,дуртай нэгэнд нь төмөр зүүж өгөх, морин хуур гэсэн аахар шаахар юмаар оролдсоор Монгол улсыг маань ХяТад Оросд тушаах нь дээ...
Зочин [202.9.46.255] 2024-02-01 18:56:17
Нөгөө Багабанди гэх Их шуналт луйварчны үед бас нэг ийм зарлиг ч биүү нэг юм гарч баахан цаас үрэв дээ. Өгөр МАН -ын тархи нь үжирч, ой санамж нь саажижээ. Энэ яргачин коммунистуудыг үтэр түргэн зайлууалхгүй бол Монгол мөхлөө . . .
ene huniig ogtsoruulah umsan [91.186.76.11] 2024-02-01 18:55:58
Hurelsuhiig ogtsoruulj sumiin darga hiilgevel yag taarna, yag l ter tuvshnii hun shuu dee
Hurelsuh bol uhna! [91.186.76.11] 2024-02-01 18:53:58
Iim malaas dor huvia hicheesen uls yaaj hugjih ve dee. Ene hun nasaaraa l nam dagalaa. Erunhii said, erunhiilugch, udaa daraa gishuun bolloo. Tegeed uy uurchlogdson be gevel ard tumen ulam yaduu bolj ene hun l bayajsan. Buh tsag ueiin hamgiin teneg, amia bodson erunhiilogch! Tuuh martahgui!
Зочин [120.17.37.224] 2024-02-01 17:12:35
Sda uneheer hiih yum oldohgui bndaa
Иргэг [66.181.181.166] 2024-02-01 17:11:51
Энэ эргүү хулхи хурандаа хүнсний хувьсгал ,тэрбцм мод ,морин хуур гээд аахар шаахар юмаар л оролдох юм Боловсрол сэтгэлгэээнтй цараа нь энэ Энэ боловсролгүй этгээдийг сонгосон нь үхэр Монголчуудын хохь Энэ этгээд дунд ёургууль төгсөж байх үёд хамгийн арга барсан нь буюу дээд дунд сургуульд орж чадахгүй нь Цэргийн сургуульд явдаг байсаныг сана...Ийм этгээд л одоо бидний дээр сууж дураараа авирлаж сууна Заяа чинь дээ үхрүүдээ
Зочин [180.149.96.98] 2024-02-01 15:43:26
Эргүү мал улс орнооо нэг хараач. Чи жаргаж иргэд чинь зовож байх ёстой юу