И.Схаутен их спортоос явж байна

Aдмин / Спорт

Олимпын гурван удаагийн аварга Нидерландын тэшүүрчин бүсгүй Ирен Схаутен энэ улирлын эцсээр тамирчны замналаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ. Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Канадын Калгари хотод болсон тэшүүрийн ДАШТ-нд оролцохдоо тэрбээр 3 алт, 1 мөнгөн медаль хүртжээ. “15 жилийн турш спортоор хичээллэсний эцэст би тэшүүрээр гулгахаа болихоор шийдлээ. Олимпын наадмуудад амжилттай оролцож, дэлхийн олон медаль хүртсэнийхээ дараа тамирчны замналаа эргэн хармаар байна.

Би хүссэндээ хүрч чадсан” гэж Схаутен Инстаграм хуудсандаа бичжээ. “Би өөрийгөө хүчтэй байгааг мэдэрч байгаа бөгөөд тойргийг хамгийн богино хугацаанд тууллаа.

Гэхдээ спортын гаднах амьдрал бий гэдгийг би ойлгодог. Сайтар бодсоны эцэст энэ улирал бол миний хувьд сүүлчийнх байх болно хэмээн шийдлээ” гэж тэрбээр дурдсан байна. Өдгөө 31 настай Схаутен Олимпын наадмуудаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэнээс гадна 9 удаа дэлхийн аварга болж байжээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.