“Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болно

Aдмин / Улстөр

“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм. Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль том тойрогт явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Нэр дэвших хүсэлтэй хүмүүст энэ “олон тоо” л итгэл найдвар өгөөд байх шиг байна. Тойруулалгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвшээд гишүүн болоод ашиггүй л болчихоод байгаа шүү. Өмнөх УИХ-ын гишүүд шиг даргын дархан эрх эдлэхгүй. Зөвхөн хууль тогтоох үндсэн үүргээ л үг дуугүй биелүүлдэг гишүүн болно. Хуулийн өөрчлөлтийн зорилго нь ч тийм юм байна билээ. Мөн Ашиг сонирхлын хуульд “аймаар” заалтууд орж өөрчлөгдсөн. Хавь ойрынхон нь хяналтад орно. Байдгаа ухуулна. Бүх гар хөлөө тушуулна. Товчхондоо ийм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газар дээр л бүх зүйл төвлөрнө. Үндсэн хуулийн 2019, 2023 оны өөрчлөлтүүдийн үндсэн агуулга нь тэр. Тэгэхээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л гол ирэх сонгуулийн фокус болно. Нэг үгээр хэлбэл “Хэн Ерөнхий сайд болж ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг дээр илүү анхаарал тавигдахаар байна.

Парламентын засаглалтай улс орнуудад ч ийм туршлага дээр явдаг. Ерөнхийдөө Английн парламентаас эхтэй вестминстер, Герман маягийн Боннын загварын дагуу сонгуулийн дараахь төрийн хэлбэр бүрддэг. Эрх мэдлийн хуваарилалт ч гэж болно. Вестминстерийн загвар нь “Төрийн үйл ажиллагааны мөн чанар нь улс төрийн бодлого бөгөөд сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлнэ” гэдэг агуулгатай. Харин Боннын загвар нь “Эрх мэдлийг тэнцүү хуваарилдаг. Дүнд нь парламент дахь улс төрийн тэмцэл хязгаарлагдаж, Засгийн газар тогтвортой байдаг” гэсэн бодлоготой. Манай улсын намуудын төлөвшил, сонгуулиудын дараахь төрийн бүтцүүдээс харахад Вестминстерийн загвар хэрэгждэг. Гэхдээ зарим тохиолдолд, тухайлбал 2012 оны сонгуулийн дараа Боннын загвараар хуваарилалтыг хийснээр Засгийн газар улам хэврэг болж байсан түүх бий. Ерөнхийдөө аль ч загварын амьдралд буусан хэлбэр, улс орнуудын парламентын сонгуулийн дүнд “Засгийн газар яаж бүрдэх вэ, хэн тэргүүлэх вэ” гэдэг л хамгаас чухал нь болж ирсэн байдаг.

Сүүлийн үед жишээ болж буй 80-аад жилийн тэртээх Английн сонгуулийг дурдаж болох юм. Тухайн үед Англичууд Ерөнхий сайд Черчилльдээ сайн, маш их дэмждэг байв. Тэгсэн атал 1945 оны сонгуулиар намыг нь унагачихсан. Нам нь унасан учраас Черчилль буусан. Гэтэл англичууд сонгуулийн дараа “Черчилль хаачив” гэж гайхсан гэдэг. Ингээд таван жилийн дараах 1951 оны сонгуулиар “Черчиллийн нам мөн үү” гэж байгаад намыг нь дэмжиж гаргаж ирсэн. Тэгж түүнийг дахин Ерөнхий сайдаар томилуулах замыг гаргасан байдаг. Энэ нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглал ямар их үүрэг, нөлөөтэйг харуулж буй юм. Манайх одоо ялгаагүй. Ирэх зуны сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага ес дэх удаагийн УИХ-ыг сонгоно. Гэхдээ тэндээс тус сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газар байгуулагдана. Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр Засгийн газрын ажиллах чадамжийг нэмсэн. Түүнийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд хэн байх нь чухал болчихоод байгаа хэрэг.

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам бий. МАН, АН, ХҮН-ынхан өнөөгийн УИХ-ыг бүрдүүлдэг. Тэд намын дүрэмдээ сонгуульд ялбал хэн Ерөнхий сайд болохыг заасан байна. АН-ын Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн байдал. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна” гэж заажээ. Дүрмээрээ бол АН ялбал Лу.Гантөмөр, МАН бол Л.Оюун-Эрдэнэ, ХҮН нам ялах юм бол Т.Доржханд Ерөнхий сайд болохоор байна. Гэхдээ энэ нь хууль биш дүрэм. Заавал хэрэгжих ёстой хуулийн заалт биш гэсэн үг. Тэгээд ч манайд УИХ-ын сонгуулийн намын даргаас өөр хүнийг Ерөнхий сайдаар зарлаж байсан явдал бий. 2020 онд АН-ын дарга С.Эрдэнэ байсан ч сонгуулийн өмнөхөн “Хэрвээ АН сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлачихаж байв. Тиймээс яг иймэрхүү байдлаар намууд сонгуулийн дараахь Ерөнхий сайдаа зарлах магадлал өндөр байна. Яагаад гэвэл “Хэн, хэн УИХ-ын гишүүн болох вэ” гэхээс илүүтэйгээр “Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болж мэдэхээр байгаа юм.

Ө.Бааст

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.180] 2024-02-23 18:06:29

Их засаг хуультай төр ард түмнээсээ илүү эрдэмтэй байж асуудалд нарийн ханддаг байсан

Зочин [103.212.118.254] 2024-02-23 05:27:16

Оюун-Эрдэнэ гараасай хулгайч нарыг дахин дугдайлгах хэрэгтэй байна. Дутуу алж болохгүй.

МОНГОЛ [202.55.188.120] 2024-02-22 21:07:42

Хулгайчуудын бөгсийг нь ухаад гаргаад ирэх нөхрийг л дэмжий

Баньди [202.9.46.217] 2024-02-22 19:01:00

Л.ОЮУНЭРДЭНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЛУЙВАРЧИДААС БҮРЭН САЛЖ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГЫН БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗҮҮДЭЭС МОНГОЛ ТӨРИЙГ САЛГАЖ ГЭР ЦЭВЭР АХМАД ДУНД ЗАЛУУ ШЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ, НИЙГМИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛИЙГ СОНГОНО УГААСАА. ХЭРХЭХИЙГ ХАРЬЯ..

Зочин [172.56.178.99] 2024-02-22 14:44:57

Оюунэрдэнэ гэж лагаа л лав биш өсөхийн өлөн лалар

Зочин [202.126.91.52] 2024-02-22 13:10:51

МАН ялаасай хамаагүй дээр шүү

Зочин [202.126.91.66] 2024-02-22 13:33:44

hulgai deeremdee yu?

зочин [59.153.86.104] 2024-02-22 10:08:02

намууд жагсаалтаар хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь намын санал авах гол суурь болно .одоо сонгогчид саналаа цөөхөн нэр дэвшигчийн тараасан төгрөг харж өгөөд дараа дааж давашгүй үнийн өсөлт ,эдийн засгийн шудрага бус байдлын золиос болж хохирч байгаагаа бодолцож саналаа өгнө гэдэгт найдаж байгаа . анхан шатны хэсэг баг сум хорооны нөхдийн нөлөөг саналд нөлөөлөхөөс хамгаалах дорвитой ажил хийх хэрэгтэй . халамж нэрээр халхавчилсан намдаа санал авах эрх баригчдын авилгыг бүрэн хааж зогсоо

зочин [66.181.183.221] 2024-02-22 09:41:08

Үнэнд ойртсон гаргалгаа байна. 76 уулаа хулгайч биш байхаа Намууд хир цэвэрлэгээ хийхээс мөн бүсүүдэд очсон хууччуулын чансаа ов залиас шалтгаална Аль нэг нам олонхи болохгүй бодлого нь саармагжиж мэднэ. Ямарч байсан одоны бодлого муу биш Ганцхан ЗГ аас шалтгаалахгүй байна даа Шүүх засаглал ямар байнав Өөрчлөлтийг дэмжих үү гээд л Олигархи авлигачид их хуралд орох гэж гадаад дотоодоос троллуудаар дамжуулан харлуулна харагдаж байна аа Түмэн олон сонгогчидын нүд чих мэднэ дээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.