Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэх эсэхийг ойрын үед шийдэх үү?

Таван жилийн турш Английн шоронд хоригдож байгаа Жулиан Ассанжийн ирээдүйг хэрхэх тухай хэлэлцэх чухал сонсгол мягмар гарагт эхэллээ. Хоёр өдөр болохоор төлөвлөсөн сонсголын үеэр Жулиан Ассанжийг Англиас АНУ-д шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Сонсголын эхний өдөр тэрбээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд биеийн байдал муу байгаа тул шүүх хуралд оролцохоос татгалзсан гэж өмгөөлөгчид нь мэдэгдсэн ч олон арван жагсагчид шүүхийн байрны гадаа цугларч, түүнийг суллахыг шаарджээ.
Үйл явдлыг эргэн сануулахад 52 настай Ассанж маш нууц мэдээллийг задалсан гэсэн үндэслэлээр буруутгагдаад байгаа бөгөөд АНУ-ын зүгээс түүнд 175 жилийн хорих ял төлөвлөөд буй. Тиймээс ч Wikileaks сайтыг үүсгэн байгуулагч, улстөрийн зүтгэлтэн тэрбээр улс дамжиж амьдрах болсон. 2012 онд Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-наас орогнол хүсч, 2019 онд цагдаа нар баривчилсан түүхтэй. Тэрбээр сүүлийн таван жил Английн шоронд хоригдож буй юм.
Сэтгэгдэл
Зочин [108.28.198.119] 2024-02-24 11:02:41
Чи үхэр монгол хариуцлага гэгчийг ойлготлоо олон үеээ өнгөрөөнө
Монголын хууль илүү хүнлэг юм аа. [66.181.181.73] 2024-02-22 23:12:46
Монголд бол ийм тохиолдолд нууцаа алдсан албан хаагч л шийтгүүлдэг. Харин сэтгүүлч эрийн сайнд олсон аливаа мэдээлийг тараасан бол "сайн" л гэж үнэлэгдна. Харин Баруунд бол өөр хууль зүйн зохицуулалттай бололтой. Хөөрхийс, муу Асанж. Насаараа шоронд сууна гэдэг нь юү гэсэн үг вэ? Эрх чөлөөт Америк аа?