Конгрессын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн иржээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн хорооны дарга Майк Галлахер тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчлахаар хүрэлцэн иржээ. “Хятадын Коммунист намын айлган сүрдүүлэлтийг хэрхэн сөрөн зогсож, даван туулах төдийгүй цэцэглэн хөгжиж болохыг Тайвань дэлхий дахинд дахин дахин харууллаа” гэж М.Галлахер мэдэгдэлдээ дурджээ.

Конгрессын төлөөлөгчид "Тайванийн анд нөхөд, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чиндэ болон шинээр сонгогдсон хууль тогтоох байгууллагад манай улсын дэмжлэгийг нотлон харуулахаар Тайбэйд хүрэлцэн ирсэн" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Таван хууль тогтоогчоос бүрдсэн төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Тайванийн өндөр албан тушаалтнууд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана. Тайбэй дэх АНУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлснээр, төлөөлөгчид хоёрдугаар сарын 24-ныг хүртэл Тайваньд байх бөгөөд хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, мөн “бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Дээрх мэдэгдлийн хариуд АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнюй мэдэгдэхдээ "Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ АНУ туйлын болгоомжтой байх ёстой, "нэг Хятад" зарчмыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах үзэлт хүчнүүдэд буруу дохио өгөх ёсгүй" гэжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.