Путин цөмийн бөмбөгдөгч онгоцоор нисэж, Байдены хэлсэн үгэнд Кремль хариу өгөв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Татарстаны Казань хот дахь үйлдвэртэй танилцах үеэрээ шинэчлэн сайжруулсан Ту-160М стратегийн бөмбөгдөгч онгоцоор ниссэн байна. Энэ онгоц нь Зөвлөлтийн үеийн онгоцны шинэчилсэн загвар бөгөөд алсын зайд цөмийн зэвсэг тээвэрлэн хүргэх зориулалттай юм. Украины дайн, Навальныйн үхэл зэргийн улмаас сөргөлдөөн хурцадсан үед хийсэн Путиний энэ үйлдэл Өрнөдийнхөнд цөмийн зэвсгийн хүчин чадлаа харуулах зорилготой нь тодорхой байна.
Тэрбээр нислэгийн дараа үүнийг Оросын агаарын зэвсэгт хүчний шаардлагад нийцэх найдвартай, орчин үеийн техник болсныг сэтгүүлчдэд ярьжээ.
Оросын төв телевизээр бөмбөгдөгч онгоцны хөөрч, газардаж буй дүрсийг харуулсан байна. Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков онгоц ямар замаар ниссэн нь цэргийн нууц гэсэн бол Оросын хэвлэлүүд Путиний нислэг 30 минут үргэлжилснийг мэдээлжээ.
Ту-160М нь дөрвөн хүний суудалтай, 12 далавчит пуужин, эсвэл 12 богино тусгалын цөмийн пуужин тээвэрлэн зогсолтгүйгээр 12,000 км зам туулах чадвартай. 2018 онд ОХУ-ын засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд үйлдвэрлэгч нь ийм 10 ширхэг онгоцыг 2027 он хүртэл тус бүрийг нь 15 тэрбум рублиэр ($163 сая) зэвсэгт хүчинд нийлүүлэх үүрэг хүлээжээ. Онгоцыг үйлдвэрлэгч Туполев компани орчин үеийн загвар нь хуучнаасаа 60 хувийн шатахууны хэмнэлттэй болж, зэвсэглэл, удирдлага нь эрс сайжирсан гэж мэдээлсэн байна. Өчигдөр бас Кремлийн хэвлэлийн алба АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгэнд хариу өгсөн юм.
Калифорни мужид сонгуулийн хандивын арга хэмжээнд үг хэлэхдээ Байден гудамжны үг хэллэгээр Путинийг нэрлэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв. Тухайлбал тэр “Хүн төрөлхтний оршин тогтнолд тулгарч буй хамгийн том аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Путин болон бусад галзуу SOB (son of b***)-үүд байгаа тохиолдолд бид цөмийн мөргөлдөөнөөс болгоомжлох ёстой. Гэхдээ л хамгийн гол аюул бол уур амьсгалын өөрчлөлт юм” гэж хэлжээ.
Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Песков энэ талаар “АНУ-ын ерөнхийлөгч өөр улсын төрийн тэргүүний эсрэг ийм үг хэллэг хэрэглэх нь ерөнхийлөгч Путиний нэр хүндэд халдах магадлал бага. Харин ийм үг ашигладаг хүмүүсийг өөрсдийг нь гутааж байна” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Магадгүй тэр Холливүүдийн ковбой шиг харагдахыг оролдсон байх. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэгж чадаагүй гэж би бодож байна. Ноён Путин түүнд хандаж, ганц бүдүүлэг үг хэрэглэж байсан уу? Хэзээ ч үгүй. Тиймээс ийм үг хэллэг Америкийг гутаасан гэж би үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Хэрүүлч тэнэг вөгөн [66.181.160.49] 2024-02-26 12:58:33
Орчин үед дэлхийн дайныг даамжруулагч улс бол АНУ. Энэхүү дайныг зогсоохын тулд дэлхийн улс орнуудын ард түмний шударга үнэн үгийн "ЭНХ ТАЙВАНЧ" байхуйц үг чухал байна.
зочин [59.153.86.104] 2024-02-26 12:25:44
орос ,хятадын дунд байгаа монголчууд бид энэ хоёр улсаас учрах элдэв шахалт хавчилт нөлөөлөлийг ямагт бодитой гэж ойлгож хамгаалах бодлоготой байх нь чухал . мөн энэ хоёр улс дотоод болон гадаад орчиндоо амар тайван байвал бидэнд мөн амар тайван .
зочин [59.153.86.104] 2024-02-26 12:17:20
оросыг өмөөрч монголчууд минь талцахаа болиё . түрэмгийлэгч дарангуйлагчдыг хэн байх аль улс байхыг үл хамааруулан бүгд эсэргүүцэх нь шудрага хүний мөн чанар . 1937 онд монголчууд бидний сор болсон олон мянган хүмүүсийг оросуудын заавар шууд оролцоогоор хядсаныг монголчууд бид хэзээч мартах ёсгүй .
Хэрүүлч тэнэг өвгөн [66.181.160.49] 2024-02-26 12:56:14
Орчин үед дэлхийн дайныг гол өдөөгч бол АНУ шүү дээ. ЭНэ АНУ-ын дайнчлалыг зогсоох нь дэлхийн улс орнуудын энх тайванч үг л хэрэгтэй байна.
Зочин [203.23.199.183] 2024-02-26 10:42:17
манай ялгуусан улаан арми украйн битгий хэл, хөгшин европыг ч дуусгана,
Ggg [66.181.178.217] 2024-02-25 22:02:53
Мал путины гайгаар олон залуус үхэж байна даа, таарсан зарим малууд нь путиныг өмөөрсөөр л... гайхмаар шүү
Зочин [203.23.199.183] 2024-02-26 10:40:03
ардчилсан нийгмийн хог шаар минь, чам шиг нохойн гөлөг энэ мэдээлэлд оролцоод хэрэггүй, навальный шиг там руу тонлгоно шүү, нохой амиа бод
Зочин [202.126.91.117] 2024-02-26 01:27:26
Украины нацистуудыг устгаж байна. Ану сенат Доналд Трампийн бүгд найрамдах намын нөхөд байгаад Байдэн уурлаж бухимдсан. КкК.Ийм нөхцөлд Украин амжилт олохгүй гэж Путин өөрөө хэлсэн.чи яах юм.18000 н орос хүнээ нацистуудад алуулсан Путин нацистуудыг дахин босохгүй болтол няц дарна гэж хэлсэн. Үгээ баталж байна.
Зочин [122.201.31.210] 2024-02-25 14:09:24
Baiden budercn unaad yvj cn cnadahgui baihad Putin sunuugcn ongotsoor nissen snigee !!!
Zochin [66.181.161.109] 2024-02-24 18:11:08
Putinii mohliin zogsool oirtsoor l.Yaj ch huurch hicheegeed Putinii honogiin too duusaj bna daa..
Балт [59.153.113.78] 2024-02-24 03:59:23
Аугаа Орос орон анус европын буг чөтгөрүүдиин сүнсииг н зайлуудж бна шдээ. Путин бол үнэхээр супер удирдагч. Салга хөгшин зөнөг сатан чөтгөрииг хэзээ мөдгүй үхэхд нь 10 хар тамы хүлээж бгаа.
Зочин [66.181.160.21] 2024-02-25 08:53:45
Балт минь дээд, чи
зочин [66.181.188.196] 2024-02-23 18:20:22
Ийм мэт мэдээг яах гэж? хэнд зориулж, ямар зорилгоор, ямар учраас орчуулж олон нийтийн сүлжээнд байршуулдаг вэ? эсвэл тархи угаалт уу?
Зочин [124.158.69.90] 2024-02-24 08:31:44
чам шиг гомо нарт зориулдаг юмаа
УРГАМАЛ. [124.158.69.34] 2024-02-23 12:02:38
Энэ пүүтины тэнэглэл арай хэтэрч байна. Сайхан Орос орныг сүйрүүлж байна шдээ.
Зочин [124.158.69.90] 2024-02-24 08:32:19
байдан чинь их ухаалаг шаажийнуу? бүдэрч унасаар үхлээшдээ
Зочин [202.180.219.57] 2024-02-23 18:50:52
shaadag slava pizda
Зочин [122.201.31.76] 2024-02-23 16:11:31
Шарилж бол ургамалын ул
669 [202.126.88.75] 2024-02-23 09:58:53
Би бол орос улсыг дэмжигч бүр тууштай шүү
Zochin [202.126.88.104] 2024-02-23 09:26:18
Baiden gej zunug uvgun Putiniig tegj hellee geed yahavdee hii hooson zuil. OHU zuvhun UKRAIN dahid oros undestnuudee l avarch tuslahiig zorison uur yu ch bish
Зочин [202.70.43.95] 2024-02-23 09:05:13
Эдний тэнэг амбицийн улмаас олон залуус үрэгдэж байна.
Зочин [202.131.225.197] 2024-02-23 08:40:22
2 uvgunii heruuld heden zuun myangan Ukraine Oros zaluus uhej bna
Зочин [124.158.69.90] 2024-02-24 08:34:14
чи украйн яваа