Өмнөд Солонгосын эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголджээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгост анагаахын оюутнуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг олон мянган дадлагажигч эмч нар гурав дахь өдрөө эсэргүүцэж байгаагийн улмаас Сөүл болон бусад хотын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хүндрэл доголдол үүсчээ. Улсын хэмжээнд дадлагажигч, резидент эмч нарыг олноороо ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахад хүргэсэн хүмүүсийг баривчлах асуудлыг авч үзнэ гэж эрх баригчид мэдэгдэж байгаа бол анагаахын сургуулийн элсэлтийн квотыг 2000-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөнөөс үүдэн эмч нар, засгийн газрын хооронд үүссэн сөргөлдөөн улам даамжирч байна.

Одоогийн байдлаар 8816 дадлагажигч эмч буюу нийт залуу эмч нарын 71.2 хувь нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тэдний 7813 нь ажлын байраа орхисон тухай Эрүүл мэндийн дэд сайд Пак Мин Сү сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэлснээр, Засгийн газар 6228 дадлагажигч эмчид ажилдаа эргэн орохыг үүрэг болгосон байна. Тэрбээр мөн засгийн газартай хийх яриа хэлэлцээнд оролцохыг дадлагажигч эмч нарт уриалжээ.

Залуу эмч нар олноороо ажлаасаа халагдаж байгаа нь “эрүүл мэндийн үйлчилгээний салбар эзэнгүйрэх” вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Сөүл хотын хамгийн том таван нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөөнүүдийн ашиглалт 50 хувь болсон тухай эх сурвалж мэдээлжээ.

Засгийн газраас ажилдаа эргэн орохыг үүрэг болгосон боловч дадлагажигч эмч нар шийдвэрээсээ буцах шинж харагдахгүй байна. Тэдний эрх ашгийг хамгаалдаг томоохон байгууллага болох Солонгосын дадлагажигч, резидент эмч нарын холбооны зүгээс анагаахын оюутнуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө цуцлахыг засгийн газраас шаардсаар байгаа ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.