Байшин шатаж, хоёр сартай нярай угаартжээ
Булган аймаг, Булган сум. Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 02.27 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02.31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл
Зочин [66.181.169.116] 2024-02-23 10:29:26
2023.02.23-ны 02,27 цаг өдрийн цаг болж таарч байна уу?