ШУТИС-ийн ШАРКС сагсан бөмбөгийн баг Оюутны холбоотойгоо хамтран бяцхан гишүүндээ амьдрал бэлэглэх хандивын аяныг амжилттай зохион байгууллаа
ШУТИС-ийн хамт олон “ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛД-БИД ХАМТДАА АЯН”-ыг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Тодруулбал, ШУТИС-ийн халуун дулаан гэр бүлийн гишүүд болох мэргэжилтэн Ш.Доржсүрэн, гэргий Б.Цэвэлсүрэн нарын бага хүү болох хоёр настай Д.Мөнхмэнд хүндээр өвдөж, яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ.
Иймд ШУТИС-ийн ШАРКС багийн үе, үеийн тамирчид, Оюутны холбоотойгоо хамтран 20 жилийн ойгоо угтаж, “ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛД-БИД ХАМТДАА АЯН”-ыг зохион байгууллаа.
Аяны хүрээнд ШУТИС-ийн 2000 гаруй багш ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан төдийгүй 12.000 гаруй оюутан, сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцож, эмчилгээний зардлыг бүрдүүлж чадсан байна. Тухайлбал, Оюутны холбоо, оюутны клубүүд, оюутнууд нэгдэж хандивын тоглолт, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Түүнчлэн уг үйл явдлыг их сургуулийн зүгээс талархан хүлээн авч, цаашид зохион байгуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаануудад дэмжин оролцохоо илэрхийлсэн юм.
Хандивын аяны хүрээнд ШУТИС-ийн ШАРКС сагсан бөмбөгийн багийн тамирчид “WATCH PARTY SHARKS” тоглолтыг спортын төв ордонд зохион байгуулсан төдийгүй тус тоглолтод Дээд лигийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, ШУТИС-ийн 1985 оны төгсөгчид болон ахмад багш нарын баг оролцлоо. Тоглолтоос олсон бүх орлогыг хоёр настай бяцхан хүү Д.Мөнхмэндийн эмчилгээний төлбөрт хандивлаж байна.
Б.Амина
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
иргэн [66.181.180.75] 2024-02-26 15:16:11
монгол улс акултай (shark) болсон юм уу
Баясгалан-Мөнхмэндийн эмээ [124.158.66.55] 2024-02-26 11:05:01
ШУТИС-ийн хамт олондоо баярлалаа.
Иргэн [59.153.86.144] 2024-02-26 09:07:16
ШУТИС-ийн хамт олонд баярлалаа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Амжилт хүсье.