М.Ганхүлэг: 14 аймгийн мөсөн болон цагаан зудтай 100 гаруй суманд тэжээлийн улаанбуудай олгож байгаа
Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК болон холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг "Ажлын хэсгүүд өөрсдийн дүгнэлтээ гаргасан. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн мөсөн болон цагаан зудтай нөхцөлд орсон 100 гаруй суманд тэжээлийн улаан буудайг сангаас олгохоор болсон.
- Мөсөн зудтайд -150 тонн
- Цагаанаар зудархууд- 75 тонныг хуваарилсан.
Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн есөн аймаг гэрээгээ хийгээд, улаан буудайн татан авалтаа эхлүүлэн ажиллаж байна. Аймгууд нийт 1,430 тонн улаан буудайг татан авалтаа хийсэн.
Үндсэндээ 6,000 тонн улаанбуудайн гэрээг аймгууд хийгээд, малчдад хүргэх ажил эхэлсэн явж байна.
Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байсан тул 2023 онд хадлангийн өвсийг экспортод гаргахгүй байх зохицуулалтыг найм, есдүгээр сараас авч хэрэгжүүлсэн. Ингэснээр дотоодын өвсний нийлүүлэлтийг барих арга хэмжээ авагдсан юм.
Өнгөрсөн жил 6.3 сая орчим малыг экспортод гаргах ажлыг зохион байгуулсан. Экспортод гаргасан жингээрээ 80.2 мянган тонн, нийт жингээрээ 125 орчим тонн дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргасан. Энэ нь 2022 оны дүнтэй харьцуулахад 4-5 дахин өссөн дүн юм" гэв.
Сэтгэгдэл