Ж.Байден: Рамадан сарын үеэр Газад гал зогсооно

Aдмин / Гадаад мэдээ

Израилын тал Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд буй хүмүүсийг суллахын тулд лалын шашинтнуудын хувьд ариун Рамадан сарын үеэр байлдааны ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NBC сувгаар мэдэгдсэн байна.

“Юуны өмнө барьцаалагдсан хүмүүсийг суллах ёстой. Израилчууд Рамадан сарын үеэр барьцаанд байгаа бүх хүнийг суллах цаг гаргахын тулд ямар ч ажиллагаа явуулахгүй гэж тохиролцсон” гэж Ж.Байден цохон хэлжээ.

“Хэрвээ бид түр гал зогсоох тохиролцоонд хүрвээс Газын зурваст болж үйл явдлын өрнөлийг өөрчлөх чиглэлд явж чадна гэж би бодож байна" гэж Америкийн удирдагч нэмж хэлэв.

Ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 4 гэхэд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн юм

Д.Жаргал

Эх сурвалж: ''Монцамэ агентлаг''


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.