Энэтхэгээс хийх анхны сансрын нислэгт шалгарсан нисгэгчдийг танилцууллаа
Энэтхэг улс ирэх онд анх удаа сансрын нисгэгчтэй нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд тус ажиллагаанд шалгарсан дөрвөн нисгэгчийг танилцуулжээ. “Гаганьян” хэмээх тус ажиллагаагаар нисгэгчдийг 400 километр сансрын тойрог замд оруулж, гурав хоногийн дараа дэлхийд буцаан авчрах зорилготой аж. Ерөнхий сайд Нарендра Моди болон Сансар судлалын байгууллагын захирал Соманат нар сансрын нисгэгчдэд алтан далавч бүхий энгийн тэмдэг олгож, “Энэтхэгийг бахархал” хэмээн нэрлэжээ. Уг ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд хэд хэдэн туршилтын нислэгийг Энэтхэгийн сансар судлалын байгууллагаас хийж байна. 2025 онд сансрын нисгэгчдийг хөөргөхөөс өмнө роботтой туршилтын нислэг үйлдэх гэнэ. Нисгэгчдийг 13 сарын турш ОХУ-д нарийн бэлтгэлд сургуулилтад хамруулсан бөгөөд бие бялдар, сэтгэл зүйн хэд хэдэн шинжилгээ авсан аж.
Шалгарсан нисгэгчдэд цол, тэмдэг гардуулах үеэр энэ онд туршилтаар сансарт хөөрөх роботыг мөн олон нийтэд танилцуулсан юм. Санскрит хэлний гар урлал, тэнгэрт нисэх тээврийн хэрэгсэл гэсэн үгээр нэрлэсэн "Гаганьян" төсөл 90 тэрбум рупи буюу нэг тэрбум ам.долларын өртөгтэй бүтэж байгаа гэв. 1984 онд Энэтхэгийн сансрын нисгэгч Ракеш Шарма ОХУ-аас хийсэн нислэгээр сансарт найм хоногийг өнгөрүүлсэн. Харин энэ удаагийн ажиллагаа нь Энэтхэг улс өөрөө бие даан зохион байгуулж буй нислэг гэдгээрээ онцлогтой юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл