Японд төрөлтийн хувь найм дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээнд хүрэв

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын Засгийн газраас гаргасан мэдээллээр тус улсын төрөлтийн хувь найм дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2023 онд Японд 758,631 нярай мэндэлсэн нь өмнөх жилийнхээс таван хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлэх иргэдийн тоо 489 мянга байсан нь сүүлийн 90 жилд анх удаа 500 мянгаас буурсан тохиолдол болжээ.

Улмаар Японы Засгийн газраас хүүхэд асрах ажиллагааг өргөжүүлэх, залуу ажилчдын цалинг нэмэх зэргээр төрөлтийн хувийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэн 2070 он гэхэд Япон улсын хүн ам 30 хувиар буюу 87 сая болж буурна гэсэн тооцоолол хийсэн байна.

Ерөнхий сайд Фүмио Кишида энэ асуудлыг "Манай улсад тулгарч буй хамгийн ноцтой хямрал" хэмээгээд өнгөрсөн оны сүүлээр гэр бүл, өрхүүдийг дэмжих хэд хэдэн алхам танилцуулсан юм.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.