Алексей Навальныйг маргааш Москва хотод оршуулна

Aдмин / Гадаад мэдээ

Бараг хоёр долоо хоногийн өмнө шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг маргааш буюу Баасан гарагт Москва хотод оршуулахаар болсныг түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ. Москвагийн зүүн өмнөд Марьино дүүргийн сүмд ёслолыг үйлдсэний дараа Борисовын оршуулгын газарт нутаглуулахаар болсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин хууль тогтоох дээд байгууллагадаа жил тутмын илтгэл тавьсны маргааш Навальныйг оршуулах ёслол болох гэж байна.

Улстөрчийг нас барсны маргааш түүнд хүндэтгэл үзүүлсэн хэдэн зуун хүнийг Оросын цагдаа нар баривчилж байлаа. Харин оршуулгын ёслол ямар нөхцөл байдалд болох нь тодорхойгүй байна. Мягмар гарагт талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш оршуулгын ёслол зохион байгуулах газар олоход хэцүү байгааг мэдээлж байжээ.

“Тэдгээрийн зарим нь дүүрэн захиалгатай гэж хариулж байна. Зарим нь Навальный гэсэн нэрийг сонсмогцоо татгалзаж байна. Бүр нэг газар бидэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэсэн чиглэл дээрээс авснаа хэлсэн” гэж тэр мэдээлсэн юм. Оросын эрх баригчид улстөрчийн шарилыг нас барснаас нь долоо хоног гаруйн дараа буюу Бямба гарагт ээжид нь хүлээлгэж өгсөн. Навальный агсны эхнэр Юлия нөхрийнх нь оршуулгын үеэр баривчилгаа явагдаж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Оршуулгын ёслол тайван болж өнгөрөх, эсвэл нөхөртэй маань салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүсийг цагдаа нар баривчлах эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Путин бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч” гэж тэр өчигдөр Европын Холбооны парламентын чуулганд оролцохдоо хэлсэн юм. “Та бүхэн улс төрчтэй биш, цуст алуурчинтай харьцаж байна” гэж Юлия Навальная энэ үеэр хууль тогтоогчдод анхааруулжээ.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Zochin [178.51.202.127] 2024-03-01 04:18:27

Gadnii tagnuul eh ornoosoo urvagch nar ihsniih ne sorog huch baih ve dee

Зочин [66.181.184.185] 2024-02-29 16:56:22

Оросын сөрөг хүчний удирдагс асан Алексей Навальныйгийн ээж Людмила Навальная бэрдээ хандаж ...Юлия Абросимова та миний хүүтэй сүүлчийн 18 сард нэгч удаа уулзаагүйгээр барахгүй түүнийг хоригдсноос хойш л өөр эрчүүлтэй олон түмний нүд хараанд ил задгайгаар нууж хаахгүйгээр явалдах болсон чинь, мөн хүүг минь нас барангуут түүний нэр төрийг барин нэн хурдан гаднын улсад очиж, гашуудаж гунисан дүр үзүүлэхийг хичээвч цаанаа инээд баяраа нууж ядан ярьж байгааг чинь хараад миний болоод манай гэр бүлийн зэвүүцэл дээд зэрэгтээ тулж чамайг үзэн ядаж байна гэж мэдэгдэл хийв

1zqjdg'"(){}<x>:/1zqjdg;9 [123.136.150.154] 2024-02-29 13:07:28

Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:07:27

1zqjdg'"(){}<x>:/1zqjdg;9

Зочин [1zqjdg'"(){}<x>:/1zqjdg;9] 2024-02-29 13:07:26

Цаг үеийн л шинжтэй яриа болж байна. [66.181.160.42] 2024-02-29 11:24:05

Навальный нас барж түүний эхнэр Юлия-д нэрээр нь ПиАр хийх "алтан боломж" гарч ирсэн. Гудамжны нэг хүүхэн бүхэл бүтэн улсын тэргүүнийг "алуурчин" гээд байх нь ч хаашаа ч юмб? Тэгээд ч энэ хүүхэн Оросын оппозицд нэг их жинтэй биш юм байнлээ. Цаана нь Навальнытэй үзэл бодлоор таардаггүй өчнөөн сөрөг хүчний лидерүүд байгаа юм байнлээ. Ходорковский, шатрын Каспаров г.м.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.