Долоогийн бүлэг ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх тухайд зөрчилдөв

Aдмин / Гадаад мэдээ

Долоогийн бүлгийн орнуудын сангийн сайд нар энэ долоо хоногт Бразил улсын Сао Паоло хотод уулзаж хэлэлцэж байна. Тэд хэд хэдэн олон улсын геополитикийн асуудлыг эдийн засгийн түвшинд хэлэлцэж байгаагаас гадна бас нэгэн онцлох сэдэв болох ОХУ-ын царцаасан хөрөнгийг хэрхэх талаар мөн саналаа дор бүрнээ хуваалцаж байна. АНУ-ын сангийн сайд ОХУ-ын царцаасан 300 тэрбум орчим долларын хөрөнгийг валют болгон ашиглах нь олон улсын хуулинд харшлахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь Долоогийн бүлгийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө ОХУ Украин руу гэнэт халдан довтолж, дайн эхэлсний дараа 300 тэрбум долларын үнэ бүхий ОХУ-ын хөрөнгө Европын Холбооны банкинд царцаж үлдсэн юм. Энэ хөрөнгийг хэрхэх талаар түүнээс хойш Европын Холбоо, Хорийн бүлэг зэрэг олон улсын томоохон холбоодын түвшинд хэлэлцсээр байна. Тэгвэл ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд мөнгөн тусламж болгон шилжүүлэх асуудал мөн яригдсаар байна. ОХУ-ын зүгээс мэдээж энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, хэрвээ Оросын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлбэл хариу арга хэмжээ нь үнэлж баршгүй байх болно гэсэн мэдэгдлийг Оросын Холбооны зөвлөл гаргасан. Энэ долоо хоногт Бразилд болж байгаа Хорийн бүлгийн болоод Долоогийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтын үеэр Францын сангийн сайд Брюно Ле Мэр ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх асуудлыг олон улсын хэм хэмжээнд нарийн захирагдаж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байна. Тэр тусмаа энэ шийдвэрийг дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч Хорийн бүлгийн орнуудын бүх гишүүн орнууд дэмжиж байж хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хорийн бүлгийн орнуудад энэ шийдвэрийг эсэргүүцэх нь ойлгомжтой ОХУ болон БНХАУ мөн багтдаг. Энэ ч утгаараа царцсан хөрөнгийг цэргийн тусламж болгох асуудал Долоогийн бүлгийн түвшинд яригдаж шийдэгдэх боломжгүй зөрчилдөөн дагуулсан асуудал болж байна гэж олон улсын агентлагууд бичиж байна.

Тэд ирэх 6-р сар гэхэд энэ хөрөнгийг хэрхэх тал дээр шийдвэрт хүрнэ гэж амлаад байгаа юм. АНУ-ын сангийн сайд Жанет Йеллений зүгээс бол ОХУ-ын царцсан хөрөнгийг эргэлтэд оруулж ашиглах нь олон улсын хэм хэмжээнд харшлахгүй, мөн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг бодсон ч, ёс суртахууны хувьд ч ашиглах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Орос Украины дайн эхлээд хоёр жил өнгөрөхөд Украины хувьд эдийн засгийн асар их хүндрэлүүд тулгараад байгаа. Украинд туслах тал дээр дэлхийн улс орнууд олон янзын арга замыг олон талын байр сууриас хэлэлцсээр байна. Хэдий ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх асуудал Долоогийн бүлгийн хэмжээнд зөрчилдөөн үүсгэж байгаа ч тус бүлгийн зүгээс нийтэд учруулсан хохирлынхоо төлөө Москва төлөөс төлөх ёстой гэсэн байр суурин дээр бол нэгдсэн гэдгийг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Царцаасан хөрөнгийг хэрхэх асуудлыг 2022 онд Европын Холбоо эрчимтэй хэлэлцэж байсан. Түүнээс хойш энэ асуудал хэсэг намжаад байсан юм. Өнгөрсөн онд АНУ Украинд 61 тэрбум долларын тусламж үзүүлэх талаар төсвийн хуулийн төсөл АНУ-ын хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцэгдсэн ч Бүгд Найрамдахчууд олонх нь болсон Төлөөлөгчдийн танхим энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцсэнээр үндсэндээ Украины эдийн засгийн тусламж хэрхэх нь тодорхойгүй болж, дахин ОХУ-ын царцаасан хөрөнгийн асуудал эрчимтэй хөндөгдөж эхэллээ гэж олон улсын агентлагууд бичжээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.133] 2024-03-03 22:52:41

Зөнч гэсэн эргүү зомби минь тэлээрээд байгаарай. ОХУ-н хөрөнгийг зарцуулах юм бол Амёрикын болон Израйлийн хөрөнгийг ч бас дураараа зарцуулах эрх яригдах байлгүйдээ.Тэд хэдэн саяар нь хүний амь бүрэлгэж,хэд хэдэн улс орныг сүйрүүлчихээд сайн нэр авдаг.Хил хязгаарын бүрэн бүтэн байдал,Хөгшин Ёвропын хэдэн сурвалж угсаагаа өмнөө барьсан үрчгэр хөгшидийн шуналын эсрэг зогссон нь дайсан болдог тэ.Цагаан арьст дээд төрөлтөн биш..

Зочин [202.126.89.5] 2024-03-04 15:27:07

Ёстой нэг гоё хэллээ.Браво

Үтэг [66.181.191.134] 2024-03-01 18:32:45

Хүний юм хүнд хоол болдоггүй юмдаа.

ах зочин [103.57.94.78] 2024-03-01 11:20:47

Украин дайныг эхлүүлэх нөхцлөө өөрөө хийсэн. Аливаа том гүрэн буфер бүстэй байдаг. Буфер бүсээс гарахын тулд олон дипломат бодлого байдаг байсаар ч байх болно. Япон Тайван Өмнөд Солонгос Сингапур бүгд АНУын буфер бүс шүү дээ. Хятад ч Оросод ч ийм бүс байдаг. Монгол Орос Хятадыг заагласан буфер бүс шүү дээ. Энэ хоёр хөрш нэгдмэл сонирхолтой болчихвол бид дуусна шүү

Зөнч [103.57.95.136] 2024-03-03 17:43:47

орос хятад 2 мөнхийн ахан дүүс гэж 2020 онд путлэр Ши жинпинь эрөнхийлөгтөй уулзахдаа хэлэв.-Үүнийг мэддэггүй +мэдэхийг хүсдэггүй хөгшин коммунист бололтой

Зочин [139.5.216.48] 2024-03-03 10:11:27

Бүсийн хувьд дүгнэлт нэг бна.Олон улсын асуудлаар бид хоорондоо маргах илүүц.АНУ олон дайн өдүүлчихээд аль улсад юу төлснийг мэдмээр бнаа

Зочин [202.55.188.41] 2024-03-02 19:26:37

Чи зүгээр дуугүй л боовоо саа. Өдөрт 100 удаа саа. Тэгсний дараа л хорвоогийн үнэнг сая ойлгох болно. Алны үс минь

Zochin [202.9.40.7] 2024-03-01 11:05:27

UKRAIND XURDAN OGOX XEREGTEI

Ал [202.55.188.117] 2024-03-07 12:44:19

Чи ч үхэр юмаа.

Зочин [66.181.189.224] 2024-03-01 22:31:36

Ийм малнуудаар хурдан тогоо тослох хэрэгтэй

Зочин [66.181.187.77] 2024-03-01 16:01:56

Үхэр.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.