БНСУ-д жагсаал хийж буй эмч нар баривчлагдах эрсдэлтэй тулгарлаа

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-д эсэргүүцэн жагсаж буй эмч нарыг жагсаалаа зогсоож, ажилдаа орохгүй бол баривчлах арга хэмжээ авахаа тус улсын Засгийн газар мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын нийт залуу эмч нарын гуравны нэг нь ажлаа хаяж, жагсаал хийж буй. Улмаар томоохон эмнэлгүүдэд хийх байсан хагалгаанууд хойшлоход хүрээд байгаа юм. Залуу эмч нар анагаах ухааны чиглэлээр суралцах оюутны тоог хүчээр нэмэх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

Өмнөд Солонгос нь өндөр хөгжилтэй орнууд дундаас эмч, өвчтөний харьцаа бага орны нэг. Мөн хүн ам нь хурдацтай хөгширч байгаа тул ойрын 10 жилд ажлын байрны хомсдол үүснэ гэж үзэж байгаа аж.

Хэдийгээр солонгос эмч нарын цалин өндөрт тооцогддог ч ажлын цагаар нь бодож үзвэл залуу эмч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч багыг авдаг гэжээ.

Улмаар зарим эмч ажлаасаа гарах өргөдлөө Эрүүл мэндийн яамд өгсөн ч яам хүлээн авахаас татгалзжээ. Харин ажилдаа эргэн орохгүй бол эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж баривчилна гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.224] 2024-03-01 22:26:46

Хамгийн ардчилсан орон ч гэсэн улсынхаа эрх ашгийг л 1 рт тавьдаг юм байна жагсаал цуглаан хүний эрх чухал биш

Зочин [202.126.91.2] 2024-02-29 18:35:55

Манай эмч нар очих боломжтой

Зочин [66.181.176.129] 2024-03-01 08:26:51

Өмхий монгол эмч нараар дутахгүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.