Австрали улсаас зудын гамшигтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Австрали Улс Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын эрсдэл үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Хүйтний эрч чангарч зудын нөхцөл байдал улам хүндэрч, улсын хэмжээнд 245,005 өрх зудад нэрвэгдсэн талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) энэ оны хоёрдугаар сард гаргасан тайландаа дурджээ.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит энэхүү тусламжийн талаар хэлэхдээ, “Гуравдагч хөрш, хөгжлийн түншийн хувьд Австрали Улс Монгол Улстай хамтран уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийг тэсвэрлэх чадамжийг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Зудад нэрвэгдсэн ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ бид хамт байна. Манай хоёр улс хүнд хэцүү үед бие биедээ тусалж байсан түүхтэй бөгөөд Монголын ард түмний өгөөмөр сэтгэлийг Австралийн ард түмэн мартаагүй” хэмээн онцлов.

Австрали Улс хүмүүнлэгийн тусламжаа Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ээр дамжуулан, эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн болон өвс, тэжээл, түлш, хүнсний тусламжийн хэлбэрээр олгох ажээ.

МУЗН-ээс айл өрхүүдэд зудын эрсдэлийг даван туулахад мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлж ирсэн байна. Түүнчлэн хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тусламжийнхаа үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгодог байна.

Б.ХАНДМАА

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.