АНУ: Ким Жон Унд бэлэглэсэн автомашиндаа Путин урт хугацааны баталгаа өгсөн гэдэгт найдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн үйлдвэрийн лимузин автомашиныг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд бэлэглэсэн тухай албаны эх сурвалж өнгөрсөн сарын сүүлээр мэдээлж байсан билээ. Тансаг ангиллын автомашин Умард Солонгост нийлүүлэх нь тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “БНАСАУ-ын удирдагчийг Восточный сансрын буудалд зочлох үеэр ерөнхийлөгч Путин түүнд автомашинаа үзүүлэхэд ихэд сонирхож байсан. Тиймээс уг автомашиныг бэлэглэх шийдвэр гарсан юм” гэж сүүлд тайлбарлаж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчид энэхүү ховор бэлгийн талаар АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерээс байр суурийг нь тодруулсан байна.

Ингэхэд тэр “Үнэндээ би Оросын тансаг ангиллын автомашин гэж юу байдаг талаар мэдэхгүй юм. Ким энэ бэлэгтээ урт хугацааны баталгаа авсан гэдэгт найдаж байна. Хэрвээ би хувьдаа тансаг автомашин авах бол лав Оросоос хайхгүй гэж бодож байна” гэж хошигножээ.

Путиний хөлөглөдөг Аурус Сенат лимузин нь Оросын төрийн өмчит Аурус Моторс үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. 2018 онд байгуулагдсан Аурус Моторс 2021 оноос уг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. 2023 онд 115 ширхэг Аурус Сенат борлуулсныг тус компани мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.229] 2024-03-10 19:22:41

Янкуудын шээс нь гоожих нь ээ

Зочин [139.5.219.141] 2024-03-09 21:44:30

Мэттьюн Миллер өөрийгөө хэн гэдгээ мэддэг болов уу. Бусад улсын хэрэгт дандаа оролцоно.Бусдыг доромжлох эрхийг цагаачидад олгоогүй байлтай . Америк машин гэж ямар л юм байв гэж . Би л мэдэхгүй юм байна .

Зочин [124.158.108.76] 2024-03-06 14:51:17

америк машин хогшд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.