Украины ерөнхийлөгч, Грекийн ерөнхий сайд нарын ойролцоо газарт Оросын пуужин дэлбэрчээ
Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис нарыг Хар тэнгисийн боомт Одесс хотод уулзах үеэр Оросын пуужин ойрхон туссан байна. Хоёр удирдагч Одессын боомтын сүйдсэн дэд бүтэцтэй танилцсаны дараа уг явдал болжээ. “Биднийг автомашиндаа суусны дараахан хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдсон” гэж Мицотакис сүүлд ярьсан байна. Грекийн төлөөлөгчдийн цуваанаас 150 метрийн зайд, Зеленскийн цувааны ойролцоо пуужин туссан бөгөөд энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохироогүйг албаны эх сурвалж мэдээлжээ.
Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам Одесс дахь байлдааны дроны ангарт пуужингийн цохилт өгсөн тухай мэдээлсэн юм. Өмнө нь Бямба гарагт Одесс хот мөн Оросын агаарын цохилтод өртсөн бөгөөд энэ үеэр тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоцны дайралтад нэг орон сууц оногдоход 12 хүн амь үрэгдсэний тав нь хүүхэд байжээ.
Зеленский, Мицотакис нар өчигдөр үр тарианы экспорт, эрчим хүч, дэд бүтцийн сэргээн босголтын асуудлуудаар ярилцсаныг Грекийн ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Грек улс Украиныг тууштай дэмжихийг Мицотакис энэ үеэр батлан илэрхийлжээ. Грекийн эрх баригчид дайны эхний өдрөөс Украиныг дэмжиж, зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Одоо тус улс Украины нисгэгчдэд F-16 сөнөөгч онгоцыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Zochin [66.181.160.82] 2024-03-07 12:24:48
Undesteng ustgaya gevel hel soyol shashin tuuheesin salga gedeg mergen ug bui hervee oros ukrain bidnii daisan gevel 2laa daisan nohor gevel 2laa bidnii nohor gehdee bidend 1 setgetsiin gajig bainaa ooriin uls delhiin ul bolchihson niit irgediin 70% yaduu udirlagaa songoh hariutslaga tootsoh chadvargui baij eh oroniihoo toloo tuich setgel gargahgui baij orosiin toloo buh setgel zurhee zoriyulna ene bol unheer setgetsiin gajig shuu yaj humuujuulheer iim ard tumen tordog baina
unen shuu [66.181.177.133] 2024-03-07 22:38:27
oros uls mongol ulsiin tusgaar uls bolgohod bolon bidend ah duu bolj bsn ue sayhan bilee tiimd bid oros ulsaas bol shutej amidrana shuudee zov yum hiisen uu buruu yum hiisen uu hamaaguiee oros bhgui bol mongol hyatadiin mongol bolno tiimd orosoo gj saihan ard tumen shuu
Uneniig helsend bayrlalaa [39.144.39.77] 2024-03-07 18:25:25
Uneniig helsend bayrlalaa Gevch maluud oilgohgui
Bbbbbb [202.126.90.31] 2024-03-07 10:15:15
Ер нь Украйн тэр пуужинг өөрсдөө унагасан ч байж болно өрөвдүүлэх тактик магадгүй шдээ