Адены буланд ачааны хөлөг рүү дайрснаас болж хоёр хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид лхагва гарагт Адены буланд ачааны хөлөг онгоц руу дайрч, хөлгийн хоёр гишүүн амиа алдсаныг Их Британи, Америкийн албаны хүмүүс мэдээллээ.

Энэ бол Йемений босогчид Улаан тэнгист хөлөг онгоцууд руу халдаж эхэлснээс хойш хүний аминд хүрсэн анхны тохиолдол болжээ.

Барбадосын далбаатай, “Трю Конфиденс” нэртэй онгоц Йемений Адены боомтоос 93 км-ийн зайд явж байхад нь халдлага гарсан байна.

Багийн гишүүдэд анхааруулга өгсөн ч үл тоомсорлосон тул халдсан гэж “Ансар Аллах”-ын цэргийн төлөөлөгч Яхья Сариа мэдэгджээ.

Босогчид халдлагадаа пуужингийн эсрэг хэд хэдэн пуужин ашигласан гэж баталжээ. Халдлагын дараа хөлөг онгоцонд гал гарсан учир багийн гишүүд зугтсан байна.

“Трю Конфиденс” хөлөг онгоцонд нийт 20 далайчин, зэвсэглэсэн гурван хамгаалагч байсан. Тэдний хоёр нь амиа алдаж, зургаа нь шархадсан байна.

Йемений босогчид хөлөг онгоцыг Америкийнх гэсэн. Харин хөлөг онгоц эзэмшигчийн төлөөлөгч нь “Трю Конфиденс”-ийг Америкийн нэг ч байгууллагатай хамааралгүй, Либерийн компани эзэмшиж, Грекийн нэгэн компани ажиллуулдаг гэжээ.

“Трю Конфиденс” нь Хятадаас Саудын Араб руу металл бүтээгдэхүүн, ачааны машин зөөвөрлөж явжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.