Хүндэтгэлийн цуваа тасрахгүй байна
ОХУ-ын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд орших шоронд гэнэт нас барсан. Энэ сарын эхний өдөр Навальныйг оршуулах ёслол Москва хотод амьдарч байсан гэрийнх нь ойролцоох жижиг сүмд болж, түүнийг хамгийн ойрын оршуулгын газарт оршуулсан.
Олон хүн багтахгүй жижиг сүмд ээж Людмила, аав Анатолий нар нь түүнийг сүүлийн удаа үнсэж, гашуудагсад эцсийн хүндэтгэлээ үзүүлсний дараа номлогч лам Навальныйн нүүрийг цагаан даавуугаар бүрхсэний дараа авсны тагийг тавьснаар сүмийн ёслол нэг их удалгүй дууссан. Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр Орост суугаа АНУ, Францын болон барууны хэд хэдэн улсын Элчин сайд нар тэргүүтэй гадаадын дипломатууд хүрэлцэн ирсэн байв. Оршуулах ёслолд ирсэн нэгэн эмэгтэй Навальныйг “баатар” гэж нэрлэсэн бол өөр нэг залуу сөрөг хүчний улстөрчийг “эсэргүүцлийн бэлгэ тэмдэг” гэж магтаж, Орост хүн бүр эрх баригчдыг дэмждэггүй гэдгийг харуулахын тулд энд ирсэн гэж хэвлэлд ярьж байв.
Навальныйн шарилыг машинд ачихад гадаа нь цуглан уйлж байсан олон хүн бүгд алга ташиж түүний эцэг эхэд “Та хоёрт баярлалаа” хэмээн хашгирч байсан. Ингээд шарил ачсан машины араас хэдэн км үргэлжилсэн иргэдийн цуваа хөвөрч эхэлсэн. Москвагийн цагаар 17 цагт хаах байсан оршуулгын газар хаах аргагүй болж иргэдийн урт цуваа хөвөрсөөр байв. Навальныйн шарилд цэцэг өргөж буй иргэд “Бид хэзээ ч уучлахгүй”, “Путин бол алуурчин”, “Орос эрх чөлөөтэй болно”, “Дайнд үгүй гэж хэл”, “Путингүй Орос”, “Украинчууд сайн хүмүүс” бүр украинчуудын хэрэглэдэг “Баатруудын алдар бадраг!” гэх мэт туйлын зоримог уриа цуурайтуулж байсан.
Цагдаагийн алба хаагчид ёслолын газарт олноороо ирсэн байсан ч хөндлөнгөөс нэг их оролцоогүй юм. Гэхдээ “ОВД Инфо” агентлаг энэ өдөр ОХУ даяар 32 хотод нийт 400 гаруй хүн Алаксей Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирээд баривчлагдсан гэж мэдээлсэн.
Навальныйд хүндэтгэл үзүүлэх ёслолд эхний өдөр 16500 орчим хүн оролцсоныг “Белый Счетчик” олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн оролцоог хэмжих төслийн баг тооцоолсон бол 23000 хүн талийгаачийн булшинд очсон тухай хараат бус “Дождь” телевиз мэдээлсэн. Навальныйд хүндэтгэл үзүүлэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Харин Кремлийн эрх баригчид камер шүүн Навальныйд хүндэтгэл үзүүлсэн иргэдийн гэрээс нь саатуулж, шүүхэд өгч эхэлжээ. Гэхдээ ийм олон хүнийг шоронд хорих боломж ОХУ-д ч байхгүй юм. Энэ явдлыг олон улсын судлаачид “Алаксей Навальныйн оршуулга Кремлийн дэглэмийн оршуулга болж хувирлаа” гэж бичиж байна.
Сэтгэгдэл
Монголд л муу юм болно. [103.212.117.9] 2024-03-12 18:54:47
Орос задравал Сибирийн зүг хятадууд үй олноороо цувах болно. Тэд замаараа Монголыг гишгэчин үгүй хийнэ, Монголыг замыг буудал болгоно. Тэгээд л Монгол нь Хятадын дотоод муж болно. "Үгүй" гээч.
Зочин [66.181.167.254] 2024-03-12 14:41:05
ОРОС ЗАДРААД МОНГОЛ ХЯТАДЫН ДДО П..ДЕЦ БОЛНО. МААНАГ АМЬТАД. 21 ОНД ТЭМБҮҮ ЯРАНДАА БАРИГДААД ДАЙНГҮЙГЭЭР МӨХӨЖ БАЙСНАА МАРТАА ЮУ ?
Зочин [202.179.24.40] 2024-03-11 18:07:07
ПУТИН МУУ БАЙЖ.. ГЭЭД ӨӨР ХҮН БАЙГАА ЮУ. ТҮҮНЭЭС МУУ ХҮН ГАРВАЛ ЯАХЫН БОЛ ...ЕВРЕЙЧҮҮДЭЭР УДИРДУУЛАХ УУ
Bi orosuudad durgui gevch [91.186.76.10] 2024-03-11 14:57:09
Bi orosuudad durgui, gevch ene hun bol uls undeseesee urvasan hun baisan. Herev ene hunuls turd orood Putin baihgui baisan bol odoogiin oros oron aimshigtai gemt hergiin uur uurhai l baih baisan. Oros oron suuliin 30n jil mash hugjson.
Зочин [66.181.186.231] 2024-03-10 15:46:38
Энэ оркууд мөн ч и хуцах юм даа???
Momey [66.181.190.242] 2024-03-09 20:58:28
Amerikchuud ochbol USD 10 ugch baigaa baihdaa
ЗОЧИН [60.41.246.196] 2024-03-09 07:27:50
БАРУУНЫ ОРНЫ УДИРДАГЧИД НАВАЛЬНИЙН ҮХЭЛД "ПУТИНЫ ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧ ДЭГЛЭМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ. ТЭР ТҮҮНИЙГ АЛСАН" ГЭЖ МЭДЭГДЭЦГЭЭЖЭЭ. ПУТИН ӨӨРИЙН НЬ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГА,УКРАЙНД ХИЙЖ БУЙ ТҮРЭМГИЙ ДАЙНААР ОРОС ОРНЫГ ТҮЙВЭЭЖ МӨХЛИЙН АНГАЛРУУ ХӨМӨРЧ БУЙ ХАРГИС ДЭГЛЭМИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ТЭРС ҮЗЭЛТНҮҮД, ТЭДГЭЭРИЙН УДИРДАГЧДЫГ НЬ ТОЛГОЙ ДАРААЛАН УСТГАЖ БУЙГ ОРОСЫН АРД ТҮМЭН ОДОО Л УХААРЧ ЭХЭЛЖ БХ ШИГ. ЭНЭ ЧИГТЭЭ БОЛ ОРОСТ ЭРГЭЛТ ГАРЧ ОДООГИЙН ФАШИСТ ДЭГЛЭМИЙГ УСТГАЖ ОРОС ОРОН ЗАДАРЧ БИЕ ДААСАН,ТУСГААР УЛСУУДАД ХУВААГДАНА ГЭЖ УЛС ТӨРЧИД ҮЗЭЖ БУЙ АЖЭЭ..
ЗОЧИН [202.9.40.130] 2024-03-10 11:18:23
ОРОС ХУРДАН ЗАДРААСАЙ.