Сөүл хот 2026 он хүртэл 1,000 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өчигдөр 2026 он хүртэл 1,000 орчим цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Сөүл даяар байгуулагдах эдгээр хүрээлэнгүүд нь хотын ногоон орон зайг нэмэгдүүлж, оршин суугчдын эрүүл амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой гэнэ.
Шинэ төслийн хүрээнд 2026 он хүртэл жил бүр 300, нийт 897 ерөнхий зориулалтын цэцэрлэгт хүрээлэн, 100 тусгай зориулалтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 265.9 тэрбум вон ($200 сая) зарцуулахаар болжээ.
Тусгай зориулалтын хүрээлэн нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэх юм байна.
Ногоон байгууламжийг харж, нүдээ баясгасан хүний сэтгэл зовнил, түгшүүрийн түвшин 20 хувиар буурдаг бол долоо хоногт ядаж нэг удаа цагийг цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөвөл стрессийн түвшин 60 хувиар буурдаг тухай судалгааны дүнг Сөүлийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.74] 2024-03-11 17:43:00
гадаадтай харьцуулаад ажил хийдэг хүн дуурайгаасай