"Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар худалдаална
Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин "Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар борлуулахаар төлөвлөснөө зарлав. Олимпын зохион байгуулагчид Сена мөрөнд завины парад хийхээр төлөвлөж буй. Олимпын нээлтийн ажиллагаанд ойролцоогоор хоёр сая хүн оролцоно гэж төлөвлөсөн ч Францын Засгийн газраас 600,000 болгож багасгажээ.
Ж.Дарманин Францын сенатад хийсэн сонсголын үеэр "Сена мөрний эрэг дагуу 220,000 орчим хүн нээлтийн ажиллагааг үзэх боломжтой. Харин тусгайлан зассан хэсэгт 104,000 хүнд тасалбар борлуулна. Түүнчлэн Парисын төвд 50,000 хүнд зориулсан хөгжөөн дэмжигчдийн бүс байгуулна" гэж ярьжээ.
Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин
"Парис 2024" олимпын нээлтийн ажиллагааны жагсаалд 180 дарвуулт завь ашиглахаар төлөвлөжээ. Эдгээрийн 94-ийг нь тамирчид жолоодох юм. Одоогоор энэ жагсаалд оролцохгүй гэж мэдэгдсэн улс гараагүй гэдгийг дотоод хэргийн сайд Ж.Дарманин онцолсон. Францчууд аюулгүй ажиллагаандаа илүү анхаарал тавьж байгаа тул анхны төлөвлөгөөгөө багасгахаар болсон аж.
Эх сурвалж: Inside The Games
Сэтгэгдэл
ONZGOI [103.212.116.244] 2024-03-08 13:37:53
OLZBAATAR,BUIADAA,SERGELEN,ZURAAJID,TA,XEDIG,MALJIN,BOLXIG,URIJ,BAINA,UTAS,86912586,8811617,98881119.
ONZGOI [103.212.116.244] 2024-03-08 13:30:25
MALJIN,SUBAG,TELIBIZIN,DARGA,L.D,ERDENEBAT,MALJIN,NEBTRYYLGIN,NEBTRYYLEGJ,SURAJLAGJ,2024,3,8,