Байдрагийн цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр боллоо

Aдмин / Улстөр

Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ болов. Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж Сангийн сайд Б.Жавхлан, Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлжээ. Ийнхүү Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм.

УИХ-ын дарга Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхав

Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйок хувийн хуулийн фирм, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, дэд даргаар ажилласан туршлагатай. Тэрбээр 2016 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн даргаар ажилласан бөгөөд эрх баригч Фидес намын санал болгосноор 2024 оны хоёрдугаар сарын 26-нд Унгар улсын ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөжээ. Түүний дараа энэ сарын 5-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна. УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр сонгогдсон ерөнхийлөгчид бараалхаж буй анхны зочин болжээ. Тэрбээр “Унгар улс нь манай улсын Европ дахь итгэлт түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн баяжуулах манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Монгол Улс Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Манай хоёр улс эртнээс ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад манай улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивласан Унгар улсын төр, засагт нэн талархалтай байдаг. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон Байдрагийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх болсон” талаар танилцуулав.

Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйок “Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байна. Парламент хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа” гэдгийг онцоллоо.

“Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг”

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Тэрбээр “Монгол, Унгар хоёр улс газар нутгийн хувьд алс хол орших ч гэлээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоотой байдаг нь манай хоёр орныг сэтгэл санааны хөрш болгодог гэж үздэг. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Улс төрийн харилцааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн. Үүний том илрэл 2023 онд Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад айлчилж байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа миний бие ийнхүү Унгар улсад айлчлал хийж байна. Манай хоёр орны харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдэг. Унгар улсын Засгийн газраас монгол оюутнуудад тэтгэлэг олгож, манай улсад нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдагт Монголын ард түмэн талархдаг юм.

Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг. Өөрийн улсын түүх, хэл, соёлоо хадгалан авч явах нь тухайн улсын иргэн бүрийн үүрэг. Харин харь улсын түүх, хэл, соёлыг сурч мэдэн, дэлхийд сурталчилна гэдэг нь ачит үйлс бөгөөд хүндлэлийн дээд хэлбэр гэж боддог. Өнөөдрийн энэ олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Алтай, Монгол судлаачдыг харахад туйлын баяртай байна. Цаашид та бүхний энэ ариун үйлсэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлж байна” гэв. Мөн УИХ-ын дарга “Алтай судлал түүхийн хуудаснаа” хэмээх илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд тавьсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.55.188.43] 2024-03-12 10:48:19

Сонгууль дөхөхөөр эрх мэдэлтнүүд юу ч хийж мэдэхээр болж дэ. Олон улсад тендер зарлаад шийдэж болохгүй юм байх да. Заавал Унгарын зээлээр гээд тулгаад явж байх гэж.

Зочин [202.179.24.40] 2024-03-12 09:55:41

65 САЯ ДОЛЛОРООР 30 КВ ... УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ... ГАНЦ ГАЛУУТЫГ ХАНГАЖ ДИЙЛЭХГҮЙ ЮМААР ЯАХЫН БЭ.... БУЦААЖ ТӨЛӨХ МӨНГӨ ШД

ЛАЙТАЙМ БЭ. [202.179.24.40] 2024-03-12 09:53:36

5-Р СТАНЦАА БАРЬ Л ДАА. ЭЛИЙРЭЭД ЯВАХЫН. ЭНД ТЭНДГҮЙ 50 КВ-ГЫН ЯДАРЦАН ЗУТАРЦАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ .... ЯМАР Ч ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖГҮЙ ... БҮГД ХОГ БОЛНО ШД_

ЗОЧИН [202.126.88.72] 2024-03-11 14:10:41

ТАНАЙ НАМЫН ПОП ДАВААСҮРЭН ЧИНЬ Л ЗОГСООНО ДОО 2 Ч ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОГСООЖ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛСОН ХУЛГАЙЧ ДАА

Guest [66.181.187.98] 2024-03-11 12:39:40

Сонгууль ойртсон чинь ямар олон ажлууд эхлэж байна гэсэн мэдээ гаргаж байнаа, хахаха. Тэгж хошногодуулахгүй шүү ард түмэн минь.

[203.98.76.249] 2024-03-11 11:22:03

өмнөх ажилөө дуусга даа. МАЛУУДЫН СҮҮЛ ээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.