Украинд туслах зорилготой батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг АНУ, Япон хоёр эхлүүлэх гэж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ болон Японы эрх баригчид Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарын шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцэж буй тухай Ёмиури сонин Ням гарагт мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 10-нд Вашингтонд болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нарын уулзалтын үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж магадгүй тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь АНУ-ын зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхэд Япон улс туслах арга замын тухай асуудал байх гэнэ.

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг дэмжих Вашингтоны амлалтыг биелүүлэхийн тулд Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид шаргуу ажиллаж байгаа.

Япон улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийг эрхэмлэгч үндсэн хуультай болсон бөгөөд ийм шалтгааны улмаас Украинд зөвхөн хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм.

Хэрвээ Токиогийн эрх баригчид энэ хоригоо цуцалбал богино хугацаандаа АНУ, Европын орнуудын Украинд зэр зэвсэг нийлүүлэх хурдыг нэмэгдүүлж, урт хугацаандаа Япон улсыг зэвсэг экспортлогч болгох боломжтой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы засгийн газар өөрийн нөөцөд байгаа зэвсгийг үйлдвэрлэгч улсад нь буцаан зарах боломжийг нээсэн юм. Ингэснээр Патриот агаарын довтолгооноос хамгаалах системийг АНУ-д нийлүүлж, цааш нь Украинд ийм төрлийн зэвсэг нийлүүлэх боломжийг нэмэгдүүлж байв.

Ямартай ч Байден, Кишида нарын уулзалтын гол зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хангамж, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах бололтой.

Үүнээс гадна Японы компаниудын засвар үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын цэргийн зэвсэг, техникийн хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх тухай эх сурвалж мэдээлжээ.

Ингэвэл АНУ-д зэр зэвсгийнхээ засвар үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх, Японд батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл, технологио сайжруулах боломж нээгдэх гэнэ.

Нөгөө талаас сонгууль ойртож байгаа энэ цаг үед Америкчуудын ажил бизнесийг Японд шилжүүлэх нь Байдены хувьд эрсдэлтэй алхам болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.212.162.222] 2024-03-13 15:55:28

Энэ зөнөсөн өвгөн үхсэн цагт энэ дайн дуусна АНУ Европтойгоо нийлээд оросыг барахгүйл байгаа биздээ орос бол агуу гүрэн шүү дээ укрианы новшнуудыг дэлхийгээс арчвал таарна

Зочин [202.126.89.30] 2024-03-18 16:17:38

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ийм асуудалд оролцуулахгүй бх хэрэгтэй

Үнэн үнэн үнэн [66.181.181.78] 2024-03-13 08:20:35

Туслах хамтын ажиллагааг эхлүүлж бна ч гэх шиг.14 оноос хойш тулаад,сүүлийн 3 жил хамаг байдгаараа дэмжиж туслаад өөрсдөө баларч бж эхлүүлж бна ч гэх шиг шаах юмаа

Zochin [66.181.177.184] 2024-03-13 07:33:47

ANU Ypon zevsgee turshij 2ornii hoorond us hayhaa bolimoor. Teneg udirdagch songoh ymar ih Hor urshig daguuldgiig haruulsaar.

зочин [66.181.186.243] 2024-03-12 19:07:45

Ашгүй дээ, Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Бар [103.212.116.85] 2024-03-12 15:37:57

Украйнд нийлүүлэх зэвсгээ хурдлаачээ, их хөнөөлт зэвсгээ өшөө олныг яаралтай илгээж, Оросын эзлэн түрэмгийлэгчдийг газрын хөрснөөс арчих хэрэгтэй бна. Ардчилалд чинь аюул учраад байна аа. Зөнөг Путлер сөнөтүгэй

Зочин [103.57.93.246] 2024-03-12 14:56:58

Цөмийн цохилт өгвөл Самурай улс сарампай болно. Оросыг ялна гэж байхгүй,харин хохироох гэхээс.

Bat [202.55.188.90] 2024-03-12 13:05:23

Япон улс гал дээр тос нэмье л гэнэ. Япон тос хэр сайн асаах юм бол сайн мэдэхгүй л байна

Зочин [66.181.180.253] 2024-03-12 12:59:09

Зөв тэгж байгаад оросыг хагалаад ахиж хэзээ ч босохооргүй сөнөө

ДАЙН БА ЭНХ [202.179.24.40] 2024-03-12 09:59:56

ОРОС У КРАЙН ХОЁР ЦУС НӨЖӨӨ ХУТГАЖ ДАЙТАХ Ч ГЭЖ ... ЕРТӨНЦИЙН ШИВШИГ ... УДАХГҮЙ ЭВЛЭРЧИХ БАЙХ ӨӨ ...

хүннү [202.9.46.64] 2024-03-11 18:53:29

Наанаа Украйнд туслаж байгаа нэртэй цаагуураа улам хорлоод байна. Нөгөөх нь улам хонзогнож эхлэнэ. Орос цөмийн зэвсэгтэй гүрний хувьд айхгүй байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.