Орос оюутан Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгөөд 10 хоног хоригдох шийтгэл хүлээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгсөн оюутан 10 хоног хоригдох шийтгэл хүлээсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжуудын өгүүлснээр Москвагийн Улсын Их сургуулийн оюутан Олег Тарасов хувийн Wi-Fi сүлжээгээ “Слава Украины” (Украины алдар бадраг) гэсэн уриа үгээр нэрлэсэн юм байна.

Пүрэв гарагт Москва хотын Никулинский дүүргийн шүүх “Нацист бэлгэдэл олон нийтэд сурталчилсан” үндэслэлээр түүнд 10 хоногийн хорих шийтгэл оноожээ. Бас түүний Wi-Fi тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гаргасан байна.

Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид сөрөг дуу хоолойг хатуу хориглох болсон.

Өнгөрсөн хугацаанд дайны эсрэг байр сууриа илэрхийлсний төлөө 20,000 гаруй хүн баривчлагдаж, 260 гаруй хүн хорих ял эдэлж байгаа гэсэн тоо баримтыг OVD-Info хүний эрхийн байгууллага гаргасан байдаг.

Өнгөрсөн сарын дундуур сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг шоронд нас барсны дараа Оросын эрх баригчдын хараа хяналт улам чангарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Оросын 20 хотод Навальныйн оршуулгын ёслолд оролцсон, дурсгалыг нь хүндэтгэсэн нийт 103 хүнийг баривчилсан тухай OVD-Info мэдээлжээ.

Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хатуу хараа хяналтын дор зохион байгуулагдаж, одоогийн ерөнхийлөгч Путиний бүрэн эрхийн хугацаа дахин зургаан жилээр сунгагдах гэж байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

"Хохьчин" [103.212.117.9] 2024-03-12 18:45:00

ЗӨВ. Улс орон нь хүчээ дайчилж, хүчээ шавхан байлдаж байхад Оросын иргэн биш юм шиг тэгэж новширч болохгүй. Санаа нэгдэхгүй байгаа бол ЧИМЭЭГҮЙ Л сууж байх хэрэгтэй. "Шал, шал" гэж байгаад шоронд орвол хохинээ, хохино.

Зочин [202.126.89.30] 2024-03-18 16:13:09

Энэ хүнийг дайнд оруулж байлдуулж үзүүлэх юмсан

Зочин [66.181.179.252] 2024-03-11 17:25:58

скорее бы он сдох это хуйло плешивое


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.