Дал орчим жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч дахин хоорондоо өрсөлдөх гэж байна

Aдмин / Гадаад мэдээ

1956 онд Бүгд Найрамдах намын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр хоёр дахь удаагаа Ардчилсан намын Эдлай Стивенсонтой АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялж байв.

Тэгвэл энэ ховор үзэгдэл 2024 онд дахин тохиох өндөр магадлалтай боллоо.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд намынхаа 1,968 төлөөлөгчийн саналыг авч чадвал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхээ авах байсан бөгөөд өчигдөр орой Жоржиа мужийн сунгааны үр дүн гарч эхэлсний дараах байдлаар энэ босгыг хэдийнээ давсан тухай Edison Research хүрээлэн мэдээлжээ.

Дональд Трампын хувьд 1,215 төлөөлөгчийн саналыг авбал Бүгд Найрамдах намаас нэр дэвших эрхээ авах юм. Даваа гарагийн байдлаар түүнд энэ босгыг давахад 139 санал авах үлдээд байгааг Edison Research бас мэдээлжээ. Ингэснээр 2020 онд хоорондоо өрсөлдөж байсан Байден, Трамп нар дөрвөн жилийн дараа дахин өрсөлдөх өндөр магадлалтай болж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт болох юм. Гэхдээ энэ удаа сонгогчдын дийлэнх хэсэг энэ хоёр улстөрч дахин өрсөлдөх болсонд сэтгэл дундуур байгаа нь санал асуулгуудаас харагдаж байгаа. 77 настай Трампын хувьд одоогоор 91 төрлийн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь сонгогчдын боловсролтой хэсгийн саналыг алдахад хүргэж болзошгүй байна. Хамгийн ноцтой нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсонтой холбоотой хэрэг юм. Энэ хэргийн шүүх хурлын тов гараагүй байна.

81 настай Байдены хувьд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хашихад хэтэрхий өндөр настай гэсэн эргэлзээ сонгогчдын санааг зовоож байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Конгресст тавьсан хүчтэй илтгэлээрээ Байден энэ эргэлзээг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж намын хамтран зүтгэгчид нь үзэж байна.

АНУ-Мексикийн хил дээрх хямрал, хууль бус цагаачдын урсгал Байдены бас нэг эмзэг цэг болоод байгаа. Нөгөө талаар инфляц буурч, хөрөнгийн зах зээл түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн нь Байдены давуу тал юм. Гэхдээ Америкчууд энэ гавьяаг ерөнхийлөгчид хамаатуулах хүсэлгүй байгаа нь сүүлийн үеийн судалгаануудаас харагдаж байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

Оюун [104.35.34.183] 2024-03-26 12:32:16

Байден гарна гэдэг нь тодорхой

Зүйр үг сануулчих юм аа. [66.181.160.104] 2024-03-15 10:38:17

"Хоёр чавганц уралдахлээр нэг нь түрүүлж ирж л таараа" гэж даалуун дээр хэлдэг бил үү? Хоёр өвгөн өрсөлдөхөд мөн л хамаарах байхдаа. Кх!

Зочин [203.98.77.246] 2024-03-14 22:28:19

Трамп ялна

Зочин [107.2.166.134] 2024-03-18 04:08:30

Трамп азиудыг үзэн яддаг Арьсны үзэлтэн шүү дээ Чи ямар гаралтай хүн бэ

2 хөгшний арай гайгүйгий нь сонгоно ш дээ. [66.181.180.163] 2024-03-14 22:03:21

Зөнөчихсөн хүн чамайг дахин 4 жил удирдна гээд бод л доо. Ирэх 4 жилд илүү л зөнөнө. Яах уу? Ядахдаа Ардчилсан нам нэр дэвшигчээ залуувтар хүнээр солих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө намын Трампыг л дэмжинэ ш дээ. Трамп ядахдаа зөнөөд, төөрөөд, элдэв балай зүйл яриад, нас барагсадыг дуудаад байдаггүй.

Зочин [207.96.54.237] 2024-03-16 22:16:00

th

Зочин [203.91.115.40] 2024-03-13 18:08:07

Трамп ялвал орос украйны дайн зогсоно


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.