“Squid Game” цувралын ахмад жүжигчин бэлгийн хүчирхийллийн хэргээр хорих ял сонслоо

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхий дахинд алдаршсан “Squid Game” цувралын жүжигчдийн нэг О Ён Сү өчигдөр 2017 онд үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэрэгтээ шүүхээс хорих ял сонссон байна. Баасан гарагт Сувон дүүргийн шүүхийн Сённам дахь салбар түүнд найман сарын хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, бэлгийн хүчирхийлэгчийг эмчлэх 40 цагийн хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргажээ. Одоо 80 настай О Ён Сү 2017 онд орон нутагт аялан тоглолтоор явж байхдаа нэг эмэгтэйг хүчээр тэвэрч, үнсэж байсан юм байна.

“Хохирогчийн өдрийн тэмдэглэлд бичсэн зүйл, хэргийн дараа хохирогч сэтгэл зүйн тусламж авахдаа өгсөн мэдээлэлтэй таарч байна. Хохирогчийн мэдүүлэг хоорондоо уялдаа холбоотой нь тогтоогдсон. Ийм зүйлийг зохиох боломжгүй юм” гэж шүүхийн шийдвэрт өгүүлжээ.

Шүүх хурлаас гарч явахдаа О Ён Сү өөрийн буруугүйг нотлохын тулд шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Тэрбээр Нэтфликсийн “Squid Game” цувралд бүтээсэн дүрээрээ 2022 оны Golden Globe Awards наадмаас “туслах эрэгтэй дүрийн шилдэг гүйцэтгэл” шагналыг хүртэж байсан юм.

Эх сурвалж: Yonhap News


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.229] 2024-03-19 19:06:39

ХУУЛЬТАЙ УЛСЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР НЬ ХҮРТЭЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЮМ

Зочин [43.228.131.3] 2024-03-18 11:18:11

zoozoo


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.