Д.Трампын шүүх хурал нэг сараар хойшилжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулах шийдвэрийг Нью-Йорк муж улсын Дээд шүүхийн шүүгч Хуан Мерчан баасан гарагт гаргажээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөнтэй холбоотой хэргийн шүүх хурлыг гуравдугаар сарын 25-нд эхлүүлэхээр товлоод боловч шинэ нотлох баримтыг хянан нягтлах шаардлагатай гэж үзэн баасан гаргаас эхлэн 30 хоногийн хугацаагаар хойшлуулахаар болсон байна.
Манхэттен дүүргийн прокурор Элвин Брэгг шүүх хурлыг дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл 30 хоногоор хойшлуулахыг дэмжинэ гэж өмнө нь мэдэгдээд байжээ. Д.Трампын өмгөөлөгчдийн хувьд 90 хоногоор хойшлуулах хүсэлт гаргаад байв. Шүүх хурлыг хойшлуулах шийдвэр нь түүнд үүсгэсэн бусад эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хугацааг хойшлуулж магадгүй аж.
Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан С.Дэниэлст 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харин Д.Трампын хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргүүдийг улс төрийн зорилготой гэж мэдэгдсээр иржээ.
Сэтгэгдэл
Зочин [38.27.115.23] 2024-03-17 20:57:03
Otoond orjee tsagaa oorsdoo guij hohcjood ergej nohoitoj bgaa um