Путин: Орос-Хятадын харилцаа маш бат бөх, бие биенээ нөхөх шинж чанартай

Aдмин / Гадаад мэдээ

"ОХУ, БНХАУ-ын харилцаа бол тогтворжуулагч хүчин зүйл" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө Москва дахь сонгуулийн штабынхаа байранд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.

Тодруулбал тэрээр:

"Орос-Хятадын харилцаа сүүлийн 20 жилийн хугацаанд бүрэлдэн тогтож байгаа бөгөөд энэ нь маш бат бөх, харилцан бие биенээ нөхөх шинж чанартай байна. Энэ харилцаа хэвээр хадгалагдах болно.

Гэхдээ хамгийн чухал нь манай үндэсний ашиг сонирхол давхцаж байгаа нь Орос, Хятадын харилцаа тогтвортой байдлын хүчин зүйл болох олон улсын харилцааны хүрээнд бидний нийтлэг зорилтуудыг шийдвэрлэх таатай орчинг бүрдүүлж байна" гэжээ. Мөн тэрээр Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд бүс нутгийн эргэн тойронд өдөөн хатгалга явуулж, Хятадын хөгжлийг саатуулах гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй" гэсэн байна.

Түүнчлэн Навальныйгийн хувьд - "Тийм ээ, тэр нас барсан. Энэ бол гунигтай үйл явдал юм. Ер нь шоронд хоригдож байсан хүмүүс нас барсан өөр тохиолдол гарч байсан. АНУ-д ийм зүйл болдоггүй гэж үү? Ийм явдал олон удаа тохиолдсон. Дашрамд хэлэхэд, миний танд хэлэх зүйл итгэмээргүй байж болно. Ноён Навальныйг таалал төгсөхөөс хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын гишүүд бус зарим хамт олон надад ноён Навальныйг хэдэн хүнээр солих санаа байгаа гэж хэлсэн. Барууны орнуудад хоригдож байгаа хүмүүсээр. Би ч зөвшөөрч байтал ийм харамсалтай явдал болсон." гэсэн юм.

Зургаан жилийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх гэж буй Путин мөн энэ үеэр хэлсэн үгэндээ: “Надад итгэл үзүүлсэн эх орныхоо бүх иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Үндэсний хөгжлийн зорилтыг бүх талаар хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана." гэжээ.

Г.Бямба


Сэтгэгдэл

Z [43.242.243.103] 2024-03-20 22:03:47

Байден өвгөнийг бодвол мужик бхгүй юу

Ойрын жилүүдэд болох зүйл. [66.181.160.120] 2024-03-19 10:37:49

Энэ хүн одоо 6 жилийн бүрэн эрхтэй. Путин Украйны дайныг дуусгачихсаны ДАРАА Л огцорно. Дайны идэвхтэй үе нь 2-4 жилийн дараа дуусна, Украйны 1/3 нь Орост НИЙЛНЭ. Украйны залуу эрчүүдийн тал нь АЛГА болно. Украйнчууд дуртай дургүй БУУЖ ӨГНӨ. Харж л байгаарай.

Зочин [108.28.198.119] 2024-03-19 09:54:28

Орос дуусчээ Бадмаа

Зочин [202.21.115.186] 2024-03-19 09:04:31

Зөнөг өвгөн ёстой нохойн жогорхой

MONGOL [202.55.188.113] 2024-03-19 08:25:26

Путин 70 гарсан бол одоо айхаас өнгөрсөн байхоо.

Зочин [202.126.89.97] 2024-03-18 21:32:29

Путин бол жинхэнэ эх оронч чадалтай ерөнхийлөгч шүү Оросын ард маш их итгэж дахин сонгож бн Орос орноо мафаас аварсан агуу хүн

зочин [66.181.186.168] 2024-03-18 20:27:35

Яана даа??????? 72 настай Путин гуай дайнаа зогсоогоосой.

Зочин [39.154.11.183] 2024-03-19 11:19:30

Харин тиймэээ. 89 настай Байден өвөөг юу гэж бодож бна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.