Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы засгийн газар цөмийн зэвсэгтэй холбоотой системд хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Камикава Ёко НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд “Цөмийн зэвсгийг хураах ба үл дэлгэрүүлэх” сэдвээр хийх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ мэдэгдэхээр төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээллээ. Тэрбээр үг хэлэх үеэрээ цөмийн зэвсгийг хянах, хадгалахад зөвхөн хүмүүсийг оролцуулахын чухлыг онцолно. Мөн үй олноор хөнөөх зэвсгийг сансарт байрлуулахгүй байх тухай олон улсын гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөхийг уриалах ажээ.

Япон улс ротацийн зарчмын үндсэн дээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм. Энэ удаад Гадаад хэргийн сайд К.Ёко цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлаарх хэлэлцүүлгийг даргална.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.